Танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйл ажиллагааг явуулахад оршино.

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ:
Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх.

БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ:

  • Төрийн өмнөөс Монгол улсын нутаг дэвсгэрт орон сууц барих, худалдан борлуулах;
  • Төрийн өмчийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил ашиглалт /түрээслүүлэх, иргэдэд эзэмшүүлэх/, менежментийг хэрэгжүүлэх ;
  • Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэн сайжруулах, захиалагчийи үүрэг гүйцэтгэж, хяналт тавих ;
  • Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хороололтой цогцоор нь барьсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах ;
  • Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж. хэрэгжүүлэх;
  • Төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд Төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах;

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР
БУЯНТ-УХАА-1 ХОРООЛОЛ

     “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь 2013 оны 4-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын ХУД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт “Буянт Ухаа-1″хорооллын 1764 айлын 28 орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2014 оны 5-р сарын 23-ны өдөр буюу нэг жилийн дотор бүрэн ашиглалтад оруулан ажиллалаа.

Энэхүү төсөл нь нийт 98,0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд Засгийн Газрын 2013 оны 263 дугаар тогтоолын дагуу МУ-ын Хөгжлийн банкнаас 85.0 тэрбум төгрөгийн зээлийг Чингис бондын эх үүсвэрээс авч, төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд баригдсан 33.0-66.8 кв.м талбай бүхий 1-3 өрөө 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд 1 кв.м-ийг нь 1 280 000 төгрөгөөр худалдан борлуулсан юм. Энэ нь зах зээл дэх орон сууцны үнээс даруй 30-аас доошгүй хувиар хямд байна.

zoriltot_buleg

БУЯНТ-УХАА-2 XOPOOЛОЛ

        Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Шинэчлэлийн Засгийн газрын “Бага, дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 га газарт “Буянт-Ухаа2” хороолол төлөвлөгдсөн юм. “Буянт-Ухаа2” хороолол нь нийт 6500 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд хорооллын ерөнхий төлөвлөлтөд 48 ширхэг 54 айлын бүрэн цутгамал хийц бүхий 9 давхар орон сууц, 60 ширхэг 65 айлын 12 давхар бүрэн цутгамал орон сууцны барилгууд тус тус төлөвлөгдсөн. Мөн 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 1200 хүүхдийн 2 сургууль, нэгдсэн авто машины 7 давхар 1 гражтай байхаар төлөвлөгдсөн юм.

008

infonews1

тус тус төлөвлөлтөд тусгагдсан. 

 “АЙМАГ БҮРТ 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ”  ТӨСӨЛ

aimag-d
husnegt1000_ail

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД
“7-Р ХОРООЛОЛ Г ХЭСЭГ” ТӨСӨЛ”

       “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас №90 тоот тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн засаг даргын захирамжуудыг гарган 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлан гаргасан.

Дахин төлөвлөлтөөр гэр хорооллын нягтаршил ихтэй нийслэлийн 12 газрыг орон сууцжуулахаар тусгасан ба үүний нэг нь Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэр нийт 54 га бүхий газрыг “Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгеө” болгон хөгжүүлэх юм. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 3.3 га газарт 20.800 м2 барилгын талбайг барьж байгуулна. “VII хорооллын “Г” хэсгийн 36(H) айлын 50 барилгад нийт 14400 орчим иргэн амьдарна гэж төлөвлөж байна.

“ЭКО-ЯАРМАГ” ТӨСӨЛ

        Гэр хорооллын дахин төлөвлөлт явуулахаар төлөвлөн ажиллаж буй орон сууцны “Эко-яармаг 1” хороолол нь Хан-Уул дүүрэг, Яармаг. 4 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт. хотын төвөөс баруун урагш 8 км зайд байрлалтай. Дахин төлөвлөлтөд хамрагдах газрын нийт хэмжээ 16,5 га талбайг эзэлнэ.

Тус байршилд ТОСК нь “Эко-яармаг 1” 2376 айлын орон сууцны цогцолбор хороолол барихаар төлөвлөж байна.  Үүнд: 

render4
eco_400
logo560