“Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар болно

2014 оны 05-р сарын 23 өдөр, 09 цаг 24 минутад нийтэлсэн ( 2258 удаа уншсан )
singapore

“Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар      2014 оны 6-р сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Архитекторын Эвлэлийн хурлын танхимд болно.

 Уг семинарыг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт, хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд Сингапур улсын  Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын Гишүүн Ноён Ма Бо Тан болон Сингапурын Орон сууцны хөгжлийн зөвлөл /HDB/, Сингапурын Амьдрах таатай хотууд төв (CLC), Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын удирдах газар, Сурбана зураг төслийн компанийн төлөөлөгчид урилгаар ирж семинарт илтгэл тавих юм.

Төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Төрийн орон сууцны корпорацийн удирдлагуудтай уулзан Сингапур хороолол барих төслийн талаар хэлэлцэх болно.

sing1 chine sing2

Comments

comments

Comments

comments