ТЕНДЕРИЙН УРИЛГА

2014 оны 05-р сарын 29 өдөр, 16 цаг 14 минутад нийтэлсэн ( 1640 удаа уншсан )
tosk_logo_new

 Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Аймаг бүрд “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдах 126 айлын орон сууц /багц 1/,  Дархан-Уул аймгийн төвд баригдах 189 айлын орон сууц /багц2/-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2 багц бүхий ТОСК/2014-06 тендерийг эрх бүхий тендерт оролцогчдоос гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Тендерийн баримт бичиг худалдан авсан төлбөрийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Худалдаа хөгжлийн банкны 411016369 дугаарын дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн  баталгааг багц 1– 57,848,180 /тавин долоон сая найман зуун дөчин найман мянга нэг зуун наян/ төгрөг, багц 2– 86,287,140 /наян зургаан сая хоёр зуун наян долоон мянга нэг зуун дөчин/ төгрөгөөр гаргаж ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа нь 2014 оны 08 дугаар сарын 10 өдрийг дуустал байна.

 

Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:  “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Улаанбаатар хот,  Чингэлтэй дүүрэг,  Их тойруу-I, 53-3, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын байр, 206 тоот өрөө Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Хангай

Утас:  329730 / дотуур дугаар 206, 212/     Факс: 318846

Comments

comments

Comments

comments