Cингапур улсын Орон сууц ба Хөгжлийн зөвлөл “HDB”, Сингапурын амьдрах таатай хотууд төв “Center for Livable Cities” төлөөлөгчид Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцлаа

2014 оны 06-р сарын 18 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн ( 1903 удаа уншсан )
singa960

            Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төвөөс “Хот төлөвлөлт ба Сингапурын улсын туршлага” сэдвээр сургалт семинарыг  2014 оны 06 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү семинарт Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн  ноён Mah Bow Tan, Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл (HDB)-ийн, Сингапурын амьдрах таатай хотууд төв Center for Livable Cities (CLC)-ийн төлөөлөгчид Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы урилгаар өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

            Төлөөлөгчдийг өчигдөр Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд “Буянт ухаа-1” хорооололд хүлээн авч уулзан “Буянт ухаа-1” хороолол, “Буянт ухаа-2” хорооллын ажлын явц болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Төлөөлөгчид Монгол улсад зорилтот бүлгийг  хэрхэн орон сууцжуулах бодлого хэрэгжиж буй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  хууль эрх зүйн орчин болон түүнийг хэрэгжүүлж буй ажлын явцын талаар асууж тодруулж байлаа.

singapore5

singapore3

singapore4

Comments

comments

Comments

comments