“Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага” сэдвээр сургалт семинар боллоо

2014 оны 06-р сарын 19 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн ( 3260 удаа уншсан )
surgalt960

            Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төвөөс “Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага” сэдэвт сургалт семинарыг  2014 оны 06 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү семинарт Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн  ноён Ма Бау Тан, Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл (HDB)-ийн, Сингапурын амьдрах таатай хотууд төв Center for Livable Cities (CLC)-ийн төлөөлөгчид оролцохоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

        Монголын архитекторуудын Эвлэлийн хурлын танхимд  “Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага” сэдэвт сургалт семинар болж төр, хувийн хэвшлийн байгууллагууд, 21 аймгийн ерөнхий архитекторууд болон төлөвлөлт хийх зөвшөөрөлтэй компаниуд, их дээд сургуулиуд, Монголын архитекторуудын эвлэл, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хот хэрхэн төлөвлөх талаар номын дуу сонслоо.

 Семинарт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа нар  болон Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн, “Амьдрах таатай хотууд” төвийн хүндэт зөвлөх ноён Ма Бау Тан, Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөлийн (HDB)-ийн Борлуулалт хариуцсан захирал Ло Суий Хен нар илтгэл тавилаа.

             Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч, хот улсын туршлагаас хуваалцсанаар дэлхийн өндөр хөгжилтэй орны жи­шиг заг­­­варын талаар мэ­дээлэл, ойл­­голт авч хот төлөв­лөл­­­тийн шинэлэг арга, аргач­лал, тө­­лөв­лөлтийн зарчмаас су­ралцах, хот байгуулалтын үйл ажиллагаа шинэ түв­шинд хүрэх эхлэлийг тавьж, Монгол-Сингапур хоёр улсын хамтын ажил­ла­­­­гааны үр ашгийг дээшлүү­­лэхэд дор­витой түлхэц үзүүл­нэ гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэв.

Сингапурын төлөөлөгчдийг Ерөнхий сайд, Хөгжлийнх нь сайдаар ажиллаж, нийт­­­дээ 23 жил парламентын гишүүн бай­сан маш их туршлагатай улстөрч Ма Бау Тан  удирдаж ирсэн нь тэдний зүгээс энэ удаагийн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нотолгоо юм. 1950 онд эрх чөлөөтэй болсон ч өнгөрсөн бо­ги­но­хон хугацаанд Сингапурын олсон ололт, ам­жилт дэлхий нийтэд гайхамшгийг үзүүлж байгаа. Бид тэдний олсон ололт амжилт, туршлагыг зүгээр л хуулбарлах бус сайн засаглал, ардчилал эрх чөлөөг дээдлэх асуу­далд ямархуу байдлаар хандах вэ гэд­гийг сайтар судлах учиртай. Тэр ч үүднээс энэ удаагийн семинарыг тун өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Бид Улаанбаатар хот болон аймгийн тө­вүүддээ дахин төлөвлөлт хийхэд Сингапурын туршлага ихээхэн ач холбогдолтой. Одоогоор долоон аймгийн ерөнхий төлөвлөгөөг бо­ловсруулах ажил ид хийгдэж байна. Су­мын төвүүдийн инже­не­рийн дэд бүтцийн асуудлыг цогц байдлаар шийдэх асуудал яригдаж байгаа. Хот байгуу­лалтын цогц шийдлийг хэрэгжүүлэхийн тулд тэнд амьдарч байгаа иргэдэд ямархуу байдлаар орлого, ашгийг нь нэмэгдүүлэх юм, байнгын ажлын байраар хэрхэн хангах ёстой юм гээд Сингапурын туршлага тун өгөөжтэй юм гэж тэрбээр хэллээ.

Семинарт Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн, “Амьдрах таатай хотууд” төвийн хүндэт зөвлөх ноён Ма Бау Тан “Оромжны хотоос орчин үеийн метрополис хот 1965-2015 Сингапурын түүх” сэдвээр, Сингапурын Үндэсний хөгжлийн яамны “Амьдрах таатай хотууд” төвийн гүйцэтгэх захирал Куу Тэн Чюү “Амьдрах таатай хотыг цогцлоох нь-Төлөвлөлт ба бүтээн байгуулалтын цогц аргачлал” сэдвээр, Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын удирдах газрын Олон улсын хөгжлийн группын захирал Др.Ко Лин Жи “Ногоон барилга ба Барилгын цахим аргачлал (BIM)-ын хөгжлийн талаарх Сингапурын туршлага” тус тус илтгэл тавьлаа.

surgalt3 surgalt4

surgalt5

surgalt1

Comments

comments

Comments

comments