Cингапур улсын Орон сууц ба Хөгжлийн зөвлөл “HDB”, Сингапурын амьдрах таатай хотууд төв “Center for Livable Cities” төлөөлөгчид Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлэх “ЭКО-ЯАРМАГ” төсөл дээр хамтран ажиллахаа илэрхийллээ

2014 оны 06-р сарын 24 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн ( 1495 удаа уншсан )
simnarrr

      Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн  ноён Mah Bow Tan тэргүүтэй Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл (HDB)-ийн, “Сурбана” Олон улсын зөвлөл, Сингапурын амьдрах таатай хотууд төв Center for Livable Cities (CLC)-ийн төлөөлөгчдийг Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд “Буянт ухаа-1” хорооололд хүлээн авч уулзан “Буянт ухаа-1” хороолол, “Буянт ухаа-2” хорооллын ажлын явц болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан билээ.

            Төлөөлөгчид Төрийн орон сууцны корпораци дээр хүрэлцэн ирж цаашид хэрхэн  хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн  ноён Mah Bow ТОСК-иас Хан уул дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар хэсэгт хэрэгжиж буй “ЭКО ЯАРМАГ”  гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөл дээр хэрхэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

201406201

Comments

comments

Comments

comments