Засгийн газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан “Буянт ухаа 1”хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-д нэмэлт орууллаа

2014 оны 06-р сарын 25 өдөр, 10 цаг 25 минутад нийтэлсэн ( 9473 удаа уншсан )
togtool960

            “Буянт ухаа 1”  хорооллын журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд  нь Арилжааны банкнуудын 8 хувийн зээл олгох журамтай зөрчилдөж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү журамд нэмэлт оруулан баталлаа.

         Уг журмын 6.5-д “ Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авбал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хамаарахгүй болно” гэж нэмлээ.

       Энэхүү журамд нэмэлт оруулан батлагдсантай холбогдуулан Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэр гарч арилжааны банкнууд “Буянт ухаа 1”хорооллын орон сууцанд захиалга өгсөн иргэдийн зээлийг судлахаар боллоо.

togtool

Comments

comments