Тендерийн урилга

2014 оны 07-р сарын 01 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн ( 1427 удаа уншсан )
tosk_logo_new

2014 оны 07-р сарын 01 өдөр
Шалгаруулалтын нэр: Буянт-Ухаа хорооллын II хэсэг төслийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын нэгдсэн гражын зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг хамтад нь түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр сонгон шалгаруулах
Шалгаруулалтын дугаар: ТОСК-14/12
 
Төрийн Орон сууцны корпораци ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа хорооллын II хэсэг төслийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын нэгдсэн гражын зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг хамтад нь түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр сонгон шалгаруулах битүүмжилсэн тендер ирүүлэхийг  урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлт гарган “Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ” Худалдаа хөгжлийн банкны 411016369 тоот дансанд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200000 төгрөг тушааж доорх хаягаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй  үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 08 сарын 01-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар 302 тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 сарын 01-ны өдрийн 10.30 цагт  ТОСК-ийн 301 тоот хурлын өрөөнд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон  бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын оролцогчдод давуу эрх олгохгүй.
 

Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53-3
ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ
3-р давхар, 302 тоот өрөө
Утас: 313898 дотуур дугаар-302  
Факс: 976-11-318846

Comments

comments

Comments

comments