Тендерийн урилга

2014 оны 07-р сарын 02 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн ( 1576 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001.png

ТЕНДЕРИЙН ДУГААР: ТОСК/2014-14
Тендер шалгаруулалтын нэр: Монгол улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Аймаг бүрm “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн захиалгаар  Хэнтий аймгийн Хэрлэн сум .3-р баг .”ТЭМҮҮЖИН ХОРООЛОЛ” тохилог орон сууцны хотхоны гадна дулаан, цэвэр ,бохир гадна инженерийн угсралтын ажлыг гүйцэтгэх ТОСК/2014-14 тендерийг эрх бүхий тендерт оролцогчдоос гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийн хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 200,000 /Хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Тендерийн баримт бичиг худалдан авсан төлбөрийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн Худалдаа хөгжлийн банкны 411 016 369 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баталгааг 18,649,095 төгрөг /Арван найман сая зургаан зуун дөчин есөн мянга ерэн тав/төгрөгөөр гаргаж ирүүлнэ.
Тендерийн баталгаа хүчинтэй байх хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал байна.
Тендерийг 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13 цагаас өмнө доорх хаягаар      ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8 дугаар 1-ний 13 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 

ХАЯГ:  Улаанбаатар хот,  Чингэлтэй дүүрэг,
Их тойруу-1, 53-3,   “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын байр,
207 тоот өрөө Ерөнхий Архитектор Г.Цэнгэл
УТАС: 329730 /дотуур дугаар 207,   ФАКС: 318846

Comments

comments

Comments

comments