Тендерийн урилга

2014 оны 07-р сарын 17 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн ( 2771 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001.png

ТЕНДЕРИЙН ДУГААР : ТОСК/2014-14
Тендер шалгаруулалтын нэр : Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Аймаг бүрд  “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд “ Төрийн орон сууцны корпораци “ТӨҮГ –ийн захиалгаар Увс аймаг Улаангом хот “200 айл “ амины орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний /эхний ээлжийн 100 айлын /угсралтын ажлыг гүйцэтгэх ТОСК /2014-14 тендерийг  эрх бүхий тендерт оролцогчдоос гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийн хүсэлтээ гаргаж,эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 200,000 /хоёр зуун мянга / төгрөгөөр худалдан авч болно.
Тендерийн баримт бичиг худалдан авсан төлбөрийг “Төрийн орон сууцны корпораци”ТӨҮГ –ийн Худалдаа хөгжлийн банкны  411 016 369 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баталгааг 30.921.362 төгрөг /Гучин сая есөн зуун хорин нэгэн мянга гурван зуун жаран хоёр / төгрөгөөр гараж ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00  минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 дугаар сарын 18–ны  10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

ХАЯГ:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу -1, 53-3, “ ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ –ын байр, 207 тоот өрөө Ерөнхий Архитектор Г.Цэнгэл
Утас: 329730 дотуур дугаар 207
ФАКС :318846

Comments

comments

Comments

comments