Тендерийн урилга

2014 оны 08-р сарын 15 өдөр, 18 цаг 18 минутад нийтэлсэн ( 1967 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001.png

Зарлах өдөр: 2014 оны 08-р сарын 15 өдөр

     Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Засгийн Газраас 2012-2016 онд   хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн  хүрээнд  баригдах орон сууцны барилга угсралтын  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлаж байна. /2 багцтай/

     Тендер шалгаруулалтын дугаар: ТОСК-ОН 2014/05/2

     “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ   КОРПОРАЦИ” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос  Монгол Улсын  Засгийн Газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөрт  тусгагдсан  аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн  хүрээнд  баригдах орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг  урьж байна.

     Үүнд:

Багцын дугаар

Аймгийн нэр

Хүчин чадал

Давхар болон айл, барилгын тоо

1-р багц

Орхон аймгийн Баян-өндөр сум

315

63 айлын 9 давхар 5 орон сууцны барилга

2-р багц

Ховд аймгийн Жаргалант сум

120

 60 айлын  6 давхар 2 орон сууцны барилга

Тендерт оролцогчид нь бичгээр хүсэлтээ  гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 1-р багц 300000  /гурван зуун мянга/,  2-р багцыг  200000 / хоёр зуун мянга /-н төгрөгөөр тус тус  худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр : Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар  төгрөг  : “Төрийн орон сууцны  корпораци” ТӨҮГ  411016369
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй  үнийн дүнгийн 1.0  хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 09 сарын 15-ны өдрийн  10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 10.30 цагт  301 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Тендерийн баримт бичиг болон  бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

  Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53-3,  
 “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ  КОРПОРАЦИ”ТӨҮГ-ын байр

 

 

Comments

comments

Comments

comments