ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга БНХАУ-ын ЭКСИМ Банкны Ерөнхийлөгч ноён Ли Роугутай Зээлийн ерөнхий гэрээг төрийн хүндэтгэлийн ордонд байгууллаа

2014 оны 08-р сарын 22 өдөр, 09 цаг 14 минутад нийтэлсэн ( 3322 удаа уншсан )
920

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга БНХАУ-ын  Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ Банкны Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга ноён Ли Роугутай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг барих тухай Зээлийн ерөнхий гэрээг төрийн хүндэтгэлийн ордонд байгууллаа.

Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох Бээжин Юни Констракшн Групптэй хамтран бүтээн байгуулах юм.

Мөн ТОСК нь тус групптэй Буянт-Ухаа 2 төслийн 2-р хэсэгт 4320 айлын орон сууцны хороололыг мөн БНХАУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл аван барих тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

garbarih

Comments

comments

Comments

comments