ТЕНДЕРИЙН УРИЛГА

2014 оны 09-р сарын 05 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн ( 1451 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001.png

Зарлах өдөр: 2014 оны 09-р сарын 05 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах 6 давхар 60 айлын 2 орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ТОСК-ОН 2014/18

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах 6 давхар 60 айлын 2 орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогчид нь бичгээр хүсэлтээ гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200 000 / хоёр зуун мянга /-н төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр : Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар төгрөг: “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ 411016369
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 10 сарын 06-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10 сарын 06 -ны өдрийн 10.30 цагт 301 тоот хурлын өрөөнд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53-3,
2 давхарт 206 тоот, Утас: 313898

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”ТӨҮГ

Comments

comments

Comments

comments