“Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөр Увс аймагт

2014 оны 10-р сарын 10 өдөр, 12 цаг 07 минутад нийтэлсэн ( 1603 удаа уншсан )

    Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Увс аймаг Улаангом сумын Галданбошигт хорооллын  эхний ээлжийн 35 айлын орон сууцны  барилга угсралтын ажлын  явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус хорооллын барилга угсралтын гүйцэтгэгчээр  “Мөнхийн Ундраа Увс” ХХК  ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар техникийн давхарын багана, дам нуруу, хучилтын хэв хийх  ажил хийгдэж, гадна өрлөгийн ажил 5 дугаар давхарт, дотор өрлөгийн ажил 3 дугаар давхарт тус тус хийгдэж байна.

uvs

Comments

comments

Comments

comments