Сингапурчууд “ЭКО ЯАРМАГ” төслийг дэмжиж хамтран ажиллана

2015 оны 02-р сарын 11 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн ( 1455 удаа уншсан )
render4

Сингапур улсын  Barker Holdings Pte LTD  нь Төрийн орон сууцны корпорацийн  Хан-Уул дүүргийн 4 хороонд хэрэгжүүлэх “ЭКО ЯАРМАГ” төслийг дэмжиж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх  саналаа илэрхийллээ. Энэхүү саналын дагуу Төрийн орон сууцны корпораци “ЭКО ЯАРМАГ” төслийг Сингапур улсын  Barker Holdings Pte LTD, Гадаад харилцааны яам, Монгол улсын Хөгжлийн банк, Төрийн өмчийн хороонд дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн тус байгууллага нь өөрийн хөрөнгөөр 2015 онд Улаабаатар хотод  баригдах Техникийн коллежийн барилга угсралт, зураг төслийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.  ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Comments

comments

Comments

comments