Аж үйлдвэрийн сайд Сэлэнгэ аймагт баригдаж буй орон сууцны барилгын ажилтай танилцлаа

2015 оны 03-р сарын 13 өдөр, 12 цаг 13 минутад нийтэлсэн ( 1600 удаа уншсан )
625_zh

2-16-4a1_700x700Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” төслийн хүрээнд 2014 онд нийт 11 аймагт барилга угсралтын ажлыгэхлүүлсэн.

Дээрх аймгуудын барилга угсралтын ажлын гүйцэтгэл дунджаар 50 орчим хувьтай явагдаж байна.

Энэ долоо хоногийн эхээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумд баригдаж буй 126 айлын орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.

mandal

Барилга угсралтын ажлыг 2014 оны 8-р сард эхлүүлсэн бөгөөд энэ оны 7-р сард ашиглалтад хүлээлгэж өгөх юм. Одоогийн байдлаар 9 давхар орон сууцны 2 барилгын ажлын явц 40 орчим хувьтай байгаа бөгөөд өрөөний зохион байгуулалтыг “Буянт-Ухаа 1” хорооллын загвараар шийджээ. Барилга угсралын ажлыг “Good Castle” ХХК гүйцэтгэж байгаа юм. ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Comments

comments

Comments

comments