-“Буянт-Ухаа 2” хорооллыг хүлээлгэн өгөхөд тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэв

2015 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 43 минутад нийтэлсэн ( 1582 удаа уншсан )
medee0323

ҮББК-ийн удирдах ажилтны зөвлөгөөнд тус корпорацийн гишүүн “Дельта констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт импэкс” компаниудын удирдлага, төслийн удирдагч-ерөнхий инженерүүд, ХАБЭА-н менежерүүд оролцсон юм. Энэ үеэр ҮББК-ийн 2015 оны зорилго зорилтыг корпорацийн гүйцэтгэх захирал С.Дотнобилиг танилцуулав. Тэрбээр “ХАБЭА-н бодлогыг нэгдүгээрт тавьж ажиллах зорилтын хүрээнд бид “Буянт-Ухаа 2” төсөлд хамтран ажиллах туслан гүйцэтгэгчдийг сертификатжуулах ажлыг эхлүүлнэ. Мөн гишүүн компаниудынхаа инженерүүдийн өрсөлдөх чадвар, төслийн менежментийг сайжруулах бодлогоор “Буянт-Ухаа 2” төслийг амжилттай хүлээлгэн өгөх зорилтын хүрээнд шилдэг төслийн баг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажилладаг хамт олныг шалгаруулах уралдааныг оны турш өрнүүлэх гэж байна. Үүний тулд манай корпораци, манай гишүүн компаниуд эхний ээлжинд технологийн, ХАБЭА-н, хүний нөөцийн нэгдсэн бодлоготой, нэгдсэн стандарттай, нэгдсэн сахилга баттай болох ёстой. Бидний давуу тал бол салбартаа тэргүүлэгч инженер техникийн ажилтнуудтай, мэргэжилтнүүдтэй. Тиймээс дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ИТА, ажилчдаа мэргэшүүлэх, атестатчлах, үнэмлэхжүүлэх, зэрэг олгох сургалтуудыг үе шаттай тасралтгүй явуулахаар төлөвлөж буйгаа илэрхийллээ.

Comments

comments

Comments

comments