ҮББК гишүүн компаниуд дотроо “Буянт-Ухаа 2” хорооллыг амжилттай хэрэгжүүлэх төслийн баг шалгаруулах уралдаан зарлалаа

2015 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 46 минутад нийтэлсэн ( 1315 удаа уншсан )
11086399_875584382500033_620064246_o

Үндсэндээ ҮББК-ийн 2015 оны удирдах ажилтны зөвлөгөөний зорилго нь “Буянт-Ухаа 2” төслийн эхний ээлжийн 48 барилгыг захиалагч байгууллагад хүлээлгэн өгөхөд тулгарч буй асуудлуудаа хамтдаа ярилцаж, санал бодлоо хуваалцахад чиглэж байлаа. Үүний тулд хугацааны хатуу зорилт тавьж ажиллахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгыг 2015 оны зургадугаар сарын 21-нд бүрэн хүлээлгэж өгөх, үлдсэн 26 барилгын үндсэн бүтээцийн угсралтын ажлыг зургадугаар сарын 1-нд дуусгах, гадна фасадыг наймдугаар сарын 10-нд, дотор заслыг есдүгээр сарын 10-нд, туршилт тохируулга, бусад ажлыг аравдугаарсарын 15-нд дуусгах зорилт тавьж байгаа аж. Ингэж ажиллаж байж “Буянт-Ухаа 2” хорооллыг 2015 оны аравдугаар сарын 31 гэдэг гэрээний хугацаандаа дуусгах боломжтой аж. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд корпорацийн зүгээс урамшууллын хөшүүрэг хэрэглэхээр болсон байна. Энэ нь ҮББК-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит таван сая төгрөгийн шагналын сан бүхий шилдэг төслийн баг шалгаруулах уралдаан юм байна. Шилдэг баг шалгаруулах уралдаан дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 31-ний хооронд үргэлжлэх бөгөөд гол шалгуур нь ХАБЭА-н ямар нэгэн зөрчил гаргаагүй төслийн баг байх гэнэ.

11085830_875584255833379_1113434160_o

Comments

comments

Comments

comments