Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шинэ яармаг” хорооллын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа

2015 оны 03-р сарын 31 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн ( 2084 удаа уншсан )
bngiin390573150201502121239

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртлэх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгалаа.

УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан байна.

2015 онд төслийн нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай, үүнээс 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг Төрийн орон сууны корпорациар дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хорооллыг, нийгмийн байгууламжийн хамт цогцолбороор нь барихад урт хугацаатай, бага хүүтэй, гадаад эх үүсвэрээр санхүүжлүүлэх боломжийг бүрдүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байна.

“Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжиснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулагдах юм.

Comments

comments

Comments

comments