“Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2015 оны 04-р сарын 10 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн ( 1391 удаа уншсан )
001

“Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн намар Дархан-Уул аймагт эхний ээлжийн 189 айлын орон сууцны барилгыг ТОСК захиалан бариулж эхэлсэн билээ. Энэхүү барилга нь нил суурьтай бүрэн цутгамал хийцтэй 9 давхар 63 айлын 3 блок бүхий нийт 189 айлын орон сууц юм.

Төрийн орон сууны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаар ахлуулсан барилгын, дулаан, цахилгаан, цэвэр бохир, холбоо дохиолол, зураг төслийн инженерүүд, архитектор, борлуулалтын мэргэжилтэнээс бүрдсэн томилолтын баг барилга угсралтын ажлын явцтай газар дээр танилцаж, холбогдох заавар зөвлөмжийг өгсөн бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх, орон сууцны захиалга, борлуулалтыг хэрхэн хийх талаар ярилцлаа.

002

Өнөөдрийн байдлаар барилга угралтын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхантын бүтээн байгуулалт” ХХК ажиллаж байна.

Comments

comments

Comments

comments