ТЕНДЕРИЙН УРИЛГА /Хөвсгөл аймгийн Мөрөн хот/

2015 оны 05-р сарын 06 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн ( 1448 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001.png

Зарлах өдөр: 2015 оны 05-р сарын  07 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Засгийн Газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  аймаг бүрт “1000 айлын орон   сууц” төслийн  хүрээнд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдах 5 давхар   45  айлын  3 орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.                 

Тендер шалгаруулалтын дугаар: ТОСК/2015-05

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ   КОРПОРАЦИ” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос     Монгол улсын  засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн  хүрээнд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдах 5 давхар   45  айлын  3 орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг  урьж байна.

Тендерт оролцогчид нь бичгээр хүсэлтээ  гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200 000 / хоёр зуун мянга /-н төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр : Худалдаа хөгжлийн банк

Дансны дугаар  төгрөг  : “Төрийн орон сууцны  корпораци” ТӨҮГ    411016369

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 06 сарын 08-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 сарын 08 -ны өдрийн 10.30 цагт  301 тоот хурлын өрөөнд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон  бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

  Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53-3, 
   “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ  КОРПОРАЦИ”ТӨҮГ 206 тоот өрөө   Утас:89093061, 96022303

Comments

comments

Comments

comments