ТЕНДЕРИЙН УРИЛГА /Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум/

2015 оны 05-р сарын 08 өдөр, 07 цаг 37 минутад нийтэлсэн ( 1157 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001.png

Огноо: 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Аймаг бүрд “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баян-Хайрхан багийн нутаг дэвсгэрт баригдах 50 айлын 2 орон сууц, 30 айлын 1 орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ТОСК/2015-06 тендерийг эрх бүхий тендерт оролцогчдоос гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Тендерийн баримт бичиг худалдан авсан төлбөрийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ Худалдаа хөгжлийн банкны 411016369 дугаарын дансанд тушаана.

Тендерийн хамт тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 1.0 /нэг/ хувьтай тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-I, 53-3, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын байр, 206 тоот өрөө
Утас: 11-329730 / дотуур дугаар 206/
Факс: 11-318846

Comments

comments

Comments

comments