Архангайн “Булган хангай” хорооллыг Улсын комисс хүлээн авлаа

2015 оны 05-р сарын 15 өдөр, 12 цаг 59 минутад нийтэлсэн ( 1196 удаа уншсан )
DSC_6188

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Архангай аймагт баригдаж буй эхний ээлжийн 120 айлын орон сууцны “Булган хангай” хорооллын барилгад байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисс ажиллалаа.
Улсын комиссын даргаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга н.Отгонжаргал, нарийн бичгийн даргаар мэргэжилтэн н.Мэндсайхан, гишүүдээр орон нутгийн албаны мэргэжилтэнүүд болон ТОСК-ийн БЗДБТХГ-ын дарга М.Оригжав, хяналтын инженер М.Оюунбилэг, дулаан, цахилгаан, цэвэр бохир, холбоо дохиолол, ашиглалтын инженерүүд, хорооллын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгч “ХАСҮ МАНДАЛ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Цэрэнлхам, тус хорооллын зураг төслийн гүйцэтгэгч “ОЧИР ТААБ”ХХК-ийн захирал Б.Чанцалмаа нар ажиллалаа.
Аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж хамтарч ажилладаг Төрийн орон сууцны корпораци болон орон нутгийн удирдлагуудад талархаж буйгаа “ХАСҮ МАНДАЛ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Цэрэнлхам илэрхийллээ.
“Булган хангай” хорооллын барилга угсралтын ажлыг 2014 оны 6 дугаар сард эхлүүлсэн бөгөөд нийт 5 давхар 40 айлын 3 орон сууцны 2 өрөө орон сууц нь 42,4 – 44,49 метр квадрат, 3өрөө нь 54,93 метр квадрат талбай хэмжээтэй байна.
Улсын комисс ажиллах үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас хүрэлцэн ирж орон нутгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авсан юм.

DSC_6042

DSC_6201

DSC_6172

DSC_6041

DSC_6021

DSC_6014

Comments

comments

Comments

comments