Тендерийн урилга

2015 оны 06-р сарын 03 өдөр, 08 цаг 34 минутад нийтэлсэн ( 878 удаа уншсан )
tosk_logo_new

Огноо: 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын хороолол доторх цахилгаан хангамж 8 ширхэг ХТП-ын барилга түүний бүрэн тоног төхөөрөмж /10 квт болон 0.4 квт-ын салбар шугам/-ын ажил
 Тендер шалгаруулалтын дугаар: ТОСК/2015-08

 Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын хороолол доторх цахилгаан хангамж, 8 ширхэг ХТП-ын барилга, түүний бүрэн тоног төхөөрөмж /10 кВ болон 0.4 кВ-ын салбар шугам/-ын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогчид нь тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар төгрөг: “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ 411016369

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2.0 хувиас багагүй тендерийн баталгааг ирүүлнэ.

 Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

Аидитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө  доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу 1 53-3 “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын байр 2 давхар 202 тоот өрөө, Д.Ундрал 89093044 

Comments

comments

Comments

comments