ТЕНДЕРИЙН УРИЛГА

2015 оны 06-р сарын 03 өдөр, 08 цаг 51 минутад нийтэлсэн ( 694 удаа уншсан )
tosk_logo_new

Огноо: 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын хороолол доторх автозам, явган хүний зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, хорооллын гадна үерийн далангийн ажлын зураг төсөв боловсруулах, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ТОСК/2015-10

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын хороолол доторх автозам, явган хүний зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, хорооллын гадна үерийн далангийн ажлын зураг төсөв боловсруулах, ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогчид нь тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200.000 /Хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар төгрөг: “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ 411016369

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2.0 хувиас багагүй тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу 1 53-3 “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын байр 2 давхар 202 тоот өрөө, Д.Ундрал 89093044

Comments

comments

Comments

comments