Дархан-Уул аймагт баригдсан 189 айлын орон сууц ашиглалтанд орлоо

2015 оны 06-р сарын 23 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн ( 2068 удаа уншсан )
10177445_1458823681085024_6628599111297036611_n

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2014 онд “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

11168975_1595768324039331_416314173_n

11287342_1595768187372678_326111392_n

11655291_1595768207372676_1983767902_n

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт баригдсан эхний ээлжийн 189 айлын орон сууцны барилгыг Улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч орон сууцанд орох иргэдэд түлхүүр гардууллаа.

Тус 189 айлын орон сууцны барилгыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Монгол улсын Хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж, барилга угсралтын ажлыг “Бурхантын бүтээн байгуулалтын корпораци”ХХК гүйцэтгэхээр 2014 оны 7 дугаар сард эхлүүлсэн бөгөөд өнөөдөр орон сууцны барилгын ажил гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан байна.

Иргэдэд орон сууцны түлхүүрийг Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, БЗДБТХГ-ын дарга М.Оригжав, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, “Бурхантын бүтээн байгуулалтын корпорацийн Ерөнхий захирал Д.Төмөрбаатар нар гардуулсан юм.

“Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан 189 айлын орон сууц нь нил төмөр бетон суурьтай, бүрэн цутгамал хийцтэй, 9 давхар 63 айлын 3 блок 1-3 өрөө бүхий 7 төрлийн талбай хэмжээтэй, зоорийн давхартаа 20 авто машины зогсоолтой бөгөд орон сууц нь нэг метр квадрат нь 1.280.000 төгрөгний үнэтэйгээр борлогдож байна.

Төрөл

Өрөөний             тоо

Талбай хэмжээ

Орон сууцны тоо

1

A

2

33.00

27

2

B

1

33.47

27

3

C

1

39.47

27

4

D

2

51.78

27

5

E

2

49.72

27

6

F

1

42.32

27

7

G

3

66.88

27

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Архангай аймагт  эхний ээлжийн 120 айлын орон сууц ашиглалтанд орсон бөгөөд Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Увс, Орхон, Баянхонгор аймгуудад орон сууцны барилга угсралтын ажлууд эхлээд байна.

11655130_1595768250706005_897445325_n

Comments

comments

Comments

comments