Чингис хотын 120 айлын орон сууцны барилгад хяналт хийлээ

2015 оны 07-р сарын 02 өдөр, 10 цаг 06 минутад нийтэлсэн ( 1779 удаа уншсан )
hentii0701

Монгол улсын Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар 120 айлын буюу 60 айлын 6 давхар 2 блок орон сууц баригдаж байгаа билээ.

Энэхүү орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Дүрт уул” ХХК ажиллаж байна.

ТОСК-ийн инженерүүдийн томилолтын баг дээрх орон  сууцны барилгын барилга угсралтын ажлын явц,  гадна инженерийн шугам сүлжээ, холбоо дохиолол, цахилгаан монтаж зэрэгт хяналт  шалгалт хийлээ. Барилга угсралтын ажлын явц нь 1-р барилга 6-р давхрын цутгалт хийгдэж, өрлөг 4-р давхар дуусч 5-р давхарлуу орж, зоорийн давхраас замаскны ажил хийгдэж эхлэн шаврын ажил 3-р давхар хүртэл хийгдсэн байна. Харин  2-р барилга каркас цутгалт бүрэн дуусаж, өрлөгийн ажил 5-р давхарт явагдаж, шаврын ажил 3-р давхарт хийгдэж байна.

Чингис хотод баригдаж буй 120 айлын орон сууц нь зоорийн давхартаа 18 авто машины зогсоолтой бөгөөд барилга  угсралтын ажлын явц 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

/ Зураг №1 /  1, 2-р барилга

hentii0701

/ Зураг №2 /  1-р барилга

hentii0702

/ Зураг №3 /  2-р барилга

hentii0703

Comments

comments

Comments

comments