Шинэ Өндөрхаан хорооллын ажлын явц 57 хувийн гүйцэтгэлтэй байна

2015 оны 08-р сарын 20 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн ( 2167 удаа уншсан )
aimag1000

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод ТОСК-ийн захиалгаар 120 айлын орон сууцны “Шинэ Өндөрхаан” орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн билээ. Барилга угсралтын ажлын явц нь 1,2-р барилгын цутгалт бүрэн дууссан, 1,2-р барилгын гадна өрлөг бүрэн дуусаж, 6-р давхрын дотор өрлөг 80% явж байгаа, цонх суулгалт 3-р давхар хүртэл суугдсан, дээврийн парпедны өрлөг өрөгдөж эхэлсэн ба шавардлага болон замаскны ажил 4,5-р давхарт хийгдэж байна.

Дотор халаалт, салхивч, Усан хангамжийн ажлын хувьд:

1-р барилгын халаалтын магистраль шугам, хэрэгцээний халуун хүйтэн ус, халаалт, бохирын босоо шугам угсрагдсан, 2-р барилгын халаалт болон хэрэгцээний халуун хүйтэн усны магистраль шугам , халаалт, хэрэгцээний халуун хүйтэн ус бохирын босоо шугам угсрагдсан байна.

Гадна халаалт болон цэвэр усны худаг, ариутгах татуургын анхны худгууд хийгдэн шугам сүлжээний ажил хийгдсэн. 120 айлын орон сууцны барилгын дотор холбоо дохиоллын сувагчлал, кабель утас сүвлэх ажил явагдаж байна. Барилгын босоо шугамын сувагчлалын ажил нь 4-р давхар хүртэл хийгдэж кабель утсыг сүвлэн давхарын самбарт цуглуулсан.

Цахилгааны ажлын явц:

Цахилгааны ажлын хувьд ханын өрлөг хийгдсэн 1,2,3-р давхаруудад цахилгаан монтажийн ажлууд хийгдэж байлаа. Барилгын ажлын явцыг нийтээр авч үзвэл 57%-н гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тус хорооллын барилга угсралтын ажлыг “Дүрт Уул”ХХК гүйцэтгэж байгаа юм.

Дотор заслал
hentii2
Дотор өрлөг
hentii3
Бохирын болон халаалтын босоо шугам
hentii4
Цахилгааны монтаж
hentii5
Холбооны самбар
hentii6

Comments

comments

Comments

comments