“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ын өөрчлөлт

2016 оны 01-р сарын 06 өдөр, 17 цаг 02 минутад нийтэлсэн ( 2421 удаа уншсан )
bu-1960

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ

 

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  

Улаанбаатар хот

Дугаар 508

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ын 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“4.3. Орон сууц худалдан авсан төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэн худалдан авсан орон сууцны зээл, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг бусдад худалдах, түрээслүүлэх эрхтэй болно.”

2. Мөн журмын 6.4, 6.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ
Барилга, хот байгуулалтын сайд                                          З.БАЯНСЭЛЭНГЭ

Comments

comments