ТОСК-ийн удирдлагууд “Буянт-Ухаа 2” хорооллын иргэдтэй уулзлаа

2016 оны 12-р сарын 08 өдөр, 14 цаг 42 минутад нийтэлсэн ( 2569 удаа уншсан )
IMG_2645

    2016 оны 12 сарын 8-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын удирдлагууд “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-ний асуудлаар уулзаж гэрчилгээ хэзээ гарах асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулсан юм.
ТОСК-ийн удирдлагууд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.11.11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр “Буянт ухаа-2” хорооллын орон сууцнуудын “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-г олгохыг зөвшөөрсний дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас уг хорооллын оршин суугчдад өмчлөх эрхийн гэрчилгээг олгох ажлыг Хөгжлийн банк болоод бусад арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа тухай танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Улаанбаатар банк, Капитрон банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг арилжааны томоохон банкууд хамрагдан оролцож байна.
Төрийн орон сууцны корпорацийн хоёр дахь том бүтээн байгуулалт болох “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээжлийн орон сууцны барилгын нээлт 2015 оны 12 сарын 25-ны өдөр болж байсан билээ. Нэг жил гаруй хугацаанд шийдвэрлэж чадаагүй “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-ний тухай асуудлыг Төрийн орон сууцны корпорацийн шинэ удирдлагууд анхааралдаа авч, шуурхай ажилласны үр дүнд Хөгжлийн банктай нэг шийдэлд хүрч олон мянган иргэдийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж эхлээд байна.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

IMG_2648 IMG_2647 IMG_2646

Comments

comments

Comments

comments