“Шинэ Өндөрхаан” хорооллын орон сууцны барилга ашиглалтад орлоо

2016 оны 12-р сарын 16 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн ( 1071 удаа уншсан )
15555060_1813788628903965_1561617804_n

      Монгол Улсын Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Шинэ Өндөрхаан” хороооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо.

     Тус орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг “Дүрт Уул” ХХК хийж гүйцэтгэж, гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөөд байна.

      Төрийн орон сууцны корпораци нь аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн Чингис хотод Засгийн газрын “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Тэмүүжин хорооллын гадна инженерийн шугам сүлжээний холболтын ажлуудыг хийсэн юм.

15571224_1813788648903963_1128844774_n

15577741_1813788572237304_908143565_n

15592320_1813788615570633_445119072_n

Comments

comments

Comments

comments