Г.Мөнхбаяр: Найман хувийн орон сууцны зээлд 300 тэрбум төгрөг зарцуулна

2017 оны 04-р сарын 17 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн ( 1219 удаа уншсан )
Untitled-2

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн засаг дарга С.Батболд нар дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын асуулгад хариулж байна. Энэ үеэр барилга хот байгуулалтын сайдын барилгын салбарын өнөөгийн байдлыг талаар мэдээлэл өглөө.
Ипотекийн зээлийг мөнгө хэвлэх аргаар үргэлжлүүлэхгүй байх зөвлөмжийг олон улсын байгууллагууд зөвлөсөн. Манай улс Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах урьдач нөхцөлд Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэх байх шаардлага багтсан билээ. 2016 оны сүүлээс эхлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Монголбанк өмнө нь олгосон зээлийн эргэлт төлөлтийн эх үүсвэрээр санхүүжүүлэх замаар үргэлжлүүлж байгаа. Харин 2017 оны төсвийн тодотгол батлагдснаар Монголбанк ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг шинээр хийхгүй. Шинээр гаргах зээлийн зардлыг улсын төсөвт суулгасан юм. Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хэлж байгаагаар энэ жил ипотекийн зээлд 300 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уг нь барилгын яамны зүгээс ипотекийн зээлд 600 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан ч төсөв хэлэлцэх явцад хасагдсан байна. Өнөөгийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харахад жилд нэг удаа наяд төгрөгийн ипотекийн зээлийн зардалд гаргах шаардлага байгаа ч эдийн засаг, төсвийн байдлаас хамаарч 300 тэрбум төгрөгөөр найман хувийн зээлд зориулсан санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана салбарын сайд нь хэлэв.
Түүнчлэн ирэх жилээс иргэд өөрийн эзэмшлийн газартаа амины орон сууц барихаар болбол найман хувийн зээлд хамруулахаар болмон гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хэлсэн. Тэрээр “Амины орон сууцны төслийг Азийн хөгжлийн банктай хамтран “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр” нэртэйгээр хэрэгжүүлэхээр эцэслэн тохирсон” гэлээ.
Улаанбаатар хотын хувьд дахин төлөвлөлтөд хамруулсан -₮ байршлыг жижиглэж 76 хэсэг болгон, тэдгээр төсөл дээр ажиллах компаниудыг хуваарилж, ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн. Мөн нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 170 барилга байгааг дуулгав. Одоогоор 56 барилга дээр нь тендер зарласан бөгөөд 5-р сарын дундуур компаниуд нь тодорч шинэчлэх ажил хийгдэх юм байна.

Comments

comments

Comments

comments