НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2017 оны 10-р сарын 06 өдөр, 08 цаг 40 минутад нийтэлсэн ( 1302 удаа уншсан )
cropped-tosk_logo_new-100x1001
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу Орон сууцны доор байрлах агуулахыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
  • Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан, Увс аймгийн 3 дугаар баг, Галдан Бошигт хорооллын 4 дүгээр байрны доор байрлах агуулахын зориулттай тус бүр 176.36 м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

  • Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны Баасан гарагт 11.00 цагт
Дуудлагын худалдаа болох газар Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н хурлын танхимд.
Худалдах доод үнэ 4-р байрны агуулах: 45,000,000 (Дөчин таван сая) төгрөг.
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 20 хувь буюу:

4-р байрны агуулах: 9,000,000 (Есөн сая) төгрөг.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс Хүлээн авагч байгууллага: Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ

Дансны дугаар: 5099007040 Хаан банк

Дансны нэр: ТОСКорпораци

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.tosk.gov.mn/

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Мэдээлэл авах:

Увс аймгийн 3 дугаар баг, Галдан Бошигт хорооллын 4 дүгээр байр дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н www.tosk.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 88008913, 99066852

Comments

comments

Comments

comments