“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ”

2018 оны 01-р сарын 11 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн ( 1387 удаа уншсан )
wJmZVWlOdTvzWMz_I1A9296

“Блумберг ТВ Монголиа” телевиз 2018 оны эхний форумаа “Утаагүй Улаанбаатар” сэдвийн хүрээнд өнөөдөр /2018.01.10/ “Blue sky” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.


Улаанбаатар хотын хэмжээнд амьсгалын замын өвчлөлийн 79 хувь нь утаанаас үүдэлтэй байгаа тухай форумын үеэр хөндлөө. Мөн хотын агаарын бохирдол нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их үзүүлэлттэй байгаа нь утааны асуудлыг нэн даруй цогцоор шийдэх шаардлагатайг харуулж байна гэдгийг оролцогчид онцолж байв.

Мэргэжлийн хяналтын газрын хамгийн сүүлийн мэдээллээс дурдъя. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын 60 хувийг, бичил уурын зуухны утаа 10 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд утаагүй зуух, цахилгаан халаалт, амны хаалт, агаар шүүгч хэрэглэх зэрэг олон шийдлийг ярьж, энэ төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс утаанаас ангижрах дунд болон урт хугацааны тогтвортой, үр дүнтэй шийдэл нь “орон сууцжуулалт” гэдгийг албаныхан хэлж, санал санаачлагуудаа хуваалцаж байна.

Форумын үеэр “2025 он хүртэл хотын утаа бууруулахад чиглэсэн цогц ажилд 9.8 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Бид хамгийн гол нь бүсчилж, үйл ажиллагаагаа явуулахаар ярилцаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын багцад байгаа 16.9 тэрбум төгрөгийн 8.3 тэрбум төгрөгийг эрчим хүчний татаасыг тэглэхэд зарцуулж байгаа бол таван тэрбум төгрөгийг дэд бүтцэд өгч байна. Ингээд аймаг, орон нутгийн суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад 100 сая төгрөгийг зарцуулж байгаа” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

“Утаагүй Улаанбаатар” форумд оролцож буй оролцогчдын байр суурийг хүргэе.

fCrTzMO_I1A9392

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ж.ХИЧЭЭНГҮЙ

-Улаанбаатар хотын иргэдэд орон сууцны хүртээмж хангалтгүй, гэр хорооллын иргэдийн орлого нь ипотекийн зээл авах түвшинд хүрэлцдэггүй. Тиймээс эдгээр зорилтот айл өрхүүд чиглэсэн төрийн бодлого маш чухал. Төрийн орон сууцны корпораци нь Орон сууц, санхүүжилтийн корпораци байх үеэс хойш өнөөдрийн байдлаар 14.115 иргэнийг орон сууцжуулсан байна. Манайх иргэдийн хүсэлтийг авахдаа анх удаа орон сууц авч буй иргэдийг түлхүү хамруулдаг. Мөн түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, одоогоор 1512 айлын орон сууц түрээсийн санд шилжиж, орон сууцандаа амьдарч байна.

Бид цаашид Засгийн газраас баталсан “20 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хүрэхийн тулд ажиллана. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувиа төлөөд, 70 хувийн орон сууцны зээл авах иргэдийн тоо харьцангуй буурсан. Ипотекийн зээл хүсэж буй ихэнх иргэдийг харахад хоёр дахь байраа авч байгаа дундажаас дээгүүр орлоготой иргэд байна. Өнгөрсөн 2010 онд түрээсийн орон сууцны бүртгэл хийж байхад 6324 иргэн хамрагдсан. Эдгээрээс үзүүлэлт хангасан 3000 иргэнийг шалгаруулсан. Үүний 1512 айл нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байгаа. Цаашдаа иргэд түрээсийн орон сууцаа түрээсэлж, өмчлөх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

“ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫГ БАТАЛНА”

XePbOveM_I1A9355БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭД САЙД Ш.ЛХАМСҮРЭН

-Салбар яамны зүгээс иргэдээ төрөөс орон сууцжуулах, аюулгүй орчинд амьдруулах гол бодлогыг баримталдаг. Тиймээс бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах тал дээр бодлогоо чиглүүлж байна. Одоогийн зах зээл дээр 33 мянган айлын орон сууц бэлэн байна. Үүний 26 хувь нь бага, дунд орлоготой иргэдэд зориулсан үнэ ханштай байгаа. Үлдсэн 60 хувь нь тансаг зэрэглэлийн болон бизнесийн зориулалтын орон сууц байна. Зорилтот айл өрхүүдэд зориулсан ипотекийн зээлийн журмыг боловсруулдаг. Иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулахаар Сангийн яам болон Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Төрийн орон сууцны корпорацийн хамтарсан ажлын хэсэг гарсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шинэчилсэн журмаа батлуулахаар бэлдэж байна. Ипотекийн зээлд жилд ойролцоогоор 30 орчим айл өрхийг хамруулаад байвал орон сууцны эрэлт, нийлүүлэлтээ хангаж чадна. Өнгөрсөн 2017 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 5000 гаруй айл өрх хамрагдсан.

“ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР 3.3 ИХ НАЯДЫН БОНД ГАРГАСАН”

glkEqFtXI_I1A9316МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНТУЛГА

-Өнөөдрийн “Утаагүй Улаанбаатар” форумыг Монголын ипотекийн корпораци хамтран зохион байгуулж байгаа. Утааны асуудлыг шийдэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нэг зорилго тавьж, хамтран оролцох ёстой. Утааг бүр байхгүй болгохын тулд янданг байхгүй болгох хэрэгтэй. Тиймээс хотын гэр хорооллыг барилгажуулах замаар энэ утааны асуудлыг шийдэж болно. Гэхдээ энэ хамгийн урт бөгөөд хүнд зам. Манай корпораци нь 2006 онд анх үүсгэн байгуулагдсан. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компанийн хувьд анхны бондоо 2013 оноос буюу ипотекийн найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш хэрэгжүүлсэн. Харин хууль эрх зүйн орчин нь 2011 онд бүрдсэн. Энэ хугацаанд 13 удаагийн хэлцлээр нийтдээ 3.3 их наяд төгрөгийн бондыг гаргасан. Энэ бондын эргэн төлөлт эргээд орон сууцны зах зээлийг санхүүжүүлэх урсгалд орж байгаа. Тухайлбал, 2018 онд бидний гаргасан бондын эргэн төлөлт нийтдээ 300-гаад тэрбум төгрөг. Энэ эх үүсвэр эргээд арилжааны банкаар дамжин иргэдэд зээл болон очих юм. Засгийн газраас ямар нэгэн байдлаар бага, дунд орлоготой иргэдийг ипотекийн зээлд хамруулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх байх. Одоо бол ипотекийн зээл зогсоогүй. Харин санхүүжилтийн хэмжээ нь л багассан.

“НИЙТ ӨРХИЙН 13 ХУВЬ НЬ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ БАЙНА”

JTSlN_I1A9332

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА

-Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн хөтөлбөрийг “Зорилтот өрх рүүгээ чиглэхэд анхаарч, бодлогоор уяж өгөөч ээ” гэдэг асуудал тавигдсан. Энэ тухайд Дэлхийн банкны зөвлөхийн тусламжтайгаар судалгаа хийж байна. Өнөөдөр орон сууц худалдан авах хэрэгцээтэй байгаа 252 мянган өрхийн 13 хувь нь буюу 33.5 мянган өрх орон сууцны зээлийн нөхцөлийг хангаж чадаж байна.

2016-2018 онд барилгын компаниудаас нийт 40 мянган айлын орон сууцыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 26 хувь нь буюу 11 мянган айлын барилга ашиглалтад орсон. Үлдсэн 30 гаруй мянган айлын орон сууц санхүүжилтийн шалтгаанаар хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа. Үүнээс харахад, орон сууц хэрэгцээтэй байгаа өрхийн 66 хувь буюу 22 мянган өрх нийтдээ метр квадрат нь 1.5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авах чадвартай байна гэж үзэж болохоор байна. Гэтэл орон сууцны нийт нийлүүлэлтийн дөнгөж 5 хувь буюу 2000 орон сууц л нэг метр квадрат нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байна гэсэн үзүүлэлт гарч байна. Тиймээс бид Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран салбар яамных нь дэргэд ч юм уу, нэгдсэн мэдээллийн төв бий болгож, барилгын компаниудын зүгээс нийлүүлэлтэд илүү анхаарах боломж олгох асуудлыг ярилцахаар ажиллаж байна.

Comments

comments

Comments

comments