“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ“-ийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт ТУЛГАМДСАН АСУУДАЛ болоод байна гэв

2018 оны 01-р сарын 23 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн ( 1073 удаа уншсан )
27144996_1738529899554874_1431749159_o_20180122125628

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй  өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд  БХБ-ийн дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг,  гэр хорооллын төсөл  хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм.

tvh4hhg5u0

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар дээр дахин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах, газар чөлөөлөлтийн үнийн зохицуулалтыг хуулиар шийдвэрлэх гэсэн олон зүйлийг хуулинд тусгагдахаар ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс дахин төлөвлөлт орсон иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээ хэт өндөр байгааг зохицуулалт хийх, орон сууцны борлуулалт зөвхөн газраа чөлөөлсөн иргэдэд хүрэхээс цааш борлуулалт байхгүй хоосон байрууд үлдэж байна. Энэ нь тухайн дахин төлөвлөлтийн бүсэд дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдүүлэх шаардлагатай байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муу байгаа, 8 хувийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудыг квотоор олгуулах гэсэн саналуудыг тавьсан юм.

juv686w6k2

Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ аваад ажиллаж байгаа компаниуд 2 сарын 1 гэхэд үйл ажиллагааны тайлангаа нийслэлд өгч танилцуулах шаардлагатай байна. 3 сарын 1 гэхэд компаниудын үйл ажиллагааны тайлантай танилцаж шийдэх асуудлуудыг нь газар дээр нь шийдэж цаашид ажиллах боломжгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж дараагийн байгууллагуудад шилжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсаас 30-40 тэрбум төгрөгөөр дэд бүтэц бусад асуудлаа шийдүүлчээд орон сууцаа бариагүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөөгүй, зөвхөн байшингийн суурь ухаад орхичихсон байгаа компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

7lb97xhg0d

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд  “Барилгын компаниудад ипотекийн зээл хэрэгтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байна” гэдгийг хэлж байлаа

8em3vqjjo1

3z1drmjpln

a9nojycixq

annzq7h3lb

lf2mkacu61

0bygtjtemq

Comments

comments

Comments

comments