Барилга хот байгуулалтын сайд “Буянт-Ухаа 2” хороололд ажиллаа

2018 оны 03-р сарын 15 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн ( 1129 удаа уншсан )
29213853_1768374286553568_1690041464580472832_n

         Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй  “Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрт “Буянт-Ухаа 2″хороололд хамрагдсан иргэдтэй уулзаж, санал бодлыг сонслоо.

 “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй танилцуулахдаа улсын хэмжээн нийт 1512 айл өрх энэхүү хөтөлбөрт хамрагдсаныг дурдлаа.

 Тус хөтөлбөрт хамрагдсан иргэн  Ховд аймгийн Дарви сумын харьяат 97 настай Загдын Гэнцэн (ахмад настан), Ж.Ира (ХБИ) нар хэлэхдээ: Төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулж ийм хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархсанаа илэрхийлж,  үр хүүдүүд минь тогтмол цалинтай орлоготой тул сард төлөх түрээсийн төлбөртөө санаа зовохгүй сайхан байна. Бидэн шиг орлого багатай иргэдэд энэ мэт тохилог орон сууцанд, цэвэр агаарт түрээслэх байр бий болгож буйд баяртай байна цаашид энэхүү түрээсийн хөтөлбөрийг улам өргөжүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай саналаа хэллээ

29214375_2021923268056887_2619627976920137728_n 29243993_2021907688058445_5805485196396462080_n 29257614_2021932061389341_5296033609017196544_n

Comments

comments

Comments

comments