БХБ-ын сайд Х.Баделхан: 972 айлын орон сууцны барилгыг дуусгах ажлыг яаравчлана

2018 оны 03-р сарын 19 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн ( 910 удаа уншсан )
29216235_2150363181913173_8736926433206599680_n

БХБ-ын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар  баригдаж дуусаагүй байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай танилцсан юм. (972 айлын орон сууц). 2014 онд барилга угсралтын ажил эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Уг барилга ашиглалтад орсноор 972 айл өрх түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэх ба барилгын яамны зүгээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэх талаархи холбогдох хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж, удахгүй үр дүнг эргэж танилцуулах болно гэдгээ хэллээ.

29187138_2149923085290516_7958990826632118272_n 29197251_2149920791957412_8256925642734436352_n 29244294_2149920615290763_4407318061300842496_n

Comments

comments

Comments

comments