БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Солонго 1-2 хорооллын төсөлтэй танилцлаа

2019 оны 03-р сарын 26 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн ( 3146 удаа уншсан )
54728241_1940924792683828_6685403882291462144_n

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын ордонд зочлох үеэр Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй нь тус корпорациас хэрэгжүүлэх нийт 5,040 айлын “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллын төслүүдийн загварыг танилцуулан дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр олгох 500 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн баригдах “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллын төслүүд нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих юм.

Comments

comments

Comments

comments