ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.02.06/ 14 цаг 25 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, өргөдөл гаргаж байгаа өндөр настнуудын дийлэнх нь өөрийн гэсэн орон гэргүй, үр хүүхдийндээ толгой хорогдон амьдардаг тухай, орон сууцтай нэг нь үр хүүхэддээ өгөөд өөрсдөө хотын зах руу гэр хороололд зутруу амьдарч байгаа тухай тэд бүгд л төр засагтаа үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн тухай өргөдөлдөө дурдсан байна. Мөн ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ олон жилийн өмнө гаргаж байгаа боловч очер дугаар нь болоогүй гэх, 500 мянгаас доош тэтгэврийн орлоготой тул орон сууцанд хамрагдах боломжгүй, мөн албан тушаалтны хүнд суртлын талаар дурдаж төр засагтаа гомдож явдгаа илэрхийлж байна. Өнөөдрийн хуралдаанаар ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн 5 байршилд барихаар төлөвлөгдсөн “Ахмадын түрээсийн орон сууц”-ны барилгын асуудал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 300 айлын орон сууцны ашиглалтын явц, ахмадуудад зориулсан орон сууцны тоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээллийг авч Өргөдлийн байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөлөө гэж хуралдааны эхэнд танилцууллаа.

Ингээд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн мэдээллийг сонсов. Тэрээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.4-т 2017-2020 оны хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20,000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр, 2020 оны түвшинд 1,119,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцны сан бүрдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтанд оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87,5 тэрбум төгрөг шаардлагатай.

Харин шийдвэрлэх асуудлын хувьд Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолуудаар батлагдсан 82,3 тэрбум төгрөгийн төлбөр, 2017 онд бодогдсон хүүгийн зөрүү төлбөр 4,7 тэрбум төгрөг, нийт 87,1 тэрбум төгрөгийг Сангийн яаманд өр үүсгэх замаар “ТОСК” ТӨҮГ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт суутгуулах. Энэхүү хөрөнгийг шийдвэрлүүлснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.3-т тусгагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлийг орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулах журам боловсруулан хэрэгжүүлэх” зорилт хэрэгжих урьдач нөхцөл бүрдэнэ гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн салбарын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй нар мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энхболд, М.Билэгт, А.Сүхбат, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүд Төрийн орон сууцны корпораци нь энэ онд иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж болоод тоог нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодруулав.

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй, өнгөрсөн хугацаанд хүсэлт ирүүлсэн 360 айлыг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн бол төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцнаас 262 нь хамрагдаж байна. Нийт 900 айлыг нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төсөв мөнгө нь шийдэгдвэл түрээсийн орон сууцанд шилжүүлэхэд бэлэн гэлээ.

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууц зургийн дагуу баригдвал 89 мянган айл орон сууцтай болох боломжтой. Үүнийг төр санхүүжүүлбэл түрээсийн мөнгөөр хөрөнгө оруулалтаа буцаан авах бодит боломж харагдаж байна гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүд зөвхөн нийслэлд бус орон нутгийн хэмжээнд эрэлт, хэрэгцээ ямар түвшинд байгаа талаар тодруулахын зэрэгцээ төрийн албан хаагчид хамрагдах боломжийн талаар тодруулж, мөн олон арван жил байртай болох өргөдлийг хэрхэн шийдвэрлэж буй талаар асууж байлаа.

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлд иргэдээс ирүүлсэн өргөдлийг дугаарладаг байсан бол өмнөх 4 жилд дүүргүүдэд шилжүүлснээр замбараагүй болсон. Энэ ажлыг өнгөрсөн жилээс нэгдсэн системд оруулаад ажиллаж байгаа. Манайд бүртгэгдсэнээр хамгийн олон жил хүлээгдэж буй өргөдөл 20 жил болж байна, тухайн өндөр настанд нэн тэргүүнд байр олгохоор ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан зөвхөн албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, тайлбар авах бус төрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, мөн иргэдийг оролцуулах боломжийг олгосноороо онцлог байлаа.

Ингээд иргэдийг төлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэн Лхамдарь хэлэхдээ, анх өргөдлөө хороонд гаргахад дүүрэг рүү шилжүүлсэн, тэндээсээ холбогдох газар, яам руу шилжүүллээ гэсэн л хариу өгдөг. Өргөдлөө өгөөд 10-аад жил болж байна, шат шатандаа хариуцлага байхгүйн улмаас энэ олон жил өнгөрч байна. Мэдэх хүн байтугай хариуцах ч хүн олдохгүй юм, харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцагаар хүргүүлсэн миний болоод над шиг олон жил өргөдлийнхөө хариуг хүлээж буй иргэдийн асуудлыг өнөөдөр энд хэлэлцэж буйд баяртай байна. Өнөөдрийн хуралд оролцсоноор бодит мэдээлэл авч, бидний асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, саналыг Байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтэндээ тусгах болно. Түрээсийн орон сууц үнэхээр шаардлагатай байгааг өнөөдрийн хуралдаанд нийслэл, яам, иргэдийн төлөөлөл дуу нэгтэй илэрхийлж байна. Иймд зохион байгуулалтын ажил болоод санхүүгийн асуудлыг тусгасан Байнгын хорооны тогтоол гаргах, ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа мөн дурдав.

Ийнхүү УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Байнгын хорооноос тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

cYNNuuSs1bbe762ce1ec416a9a1f98c1ac610ba5_20180207111450

Ж.Хичээнгүй: Түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны тооцоо, судалгааг хийж байна

ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг энэ удаагийнхаа “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-Та энэ байгууллагыг удирдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Хэдийгээр амаргүй хүнд үед ирсэн ч ажлууд нь үргэлжилсээр байна. Удахгүй хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. ТОСК-иас хийх бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Энэ байгууллагыг удирдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн хамт олныхоо хүчээр хүндрэлтэй ажлуудын ард тодорхой хэмжээгээр гарч чадлаа. Ажил хүлээн авахад маш их өр төлбөрийн асуудал байсан. Одоогоор бид 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна. Бүтээн байгуулалтын ажлыг хийх нь бидний үүрэг боловч хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаа цэгцлэхгүй бол шинээр хийх ажлуудад хөрөнгө, зээл авахад хүндрэл үүсгээд байгаа юм. Өнгөрсөн жил бид байгууллагынхаа санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр нилээд ажилласан. Ирэх дөрөвдүгээр сараас дулааны улирал эхэлнэ. Барилга бүтээн байгуулалтын ажил ч эхэлнэ. Бид энэ онд дуусаагүй барилгуудаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Хөрөнгө оруулалтууд ч шийдэгдэж байна. Тухайлбал, “Буянт-Ухаа-2” цогцолборын 18 блок буюу 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Эрдэнэт, Дундговь зэрэг аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Түүнчлэн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД, Яармагийн дөрөвдүгээр хорооны айлуудын газрыг чөлөөлж, орон сууц барих төслийг эхлүүлэхэд бэлэн болсон. Мөн утааны голомт болох Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд шинээр орохоор судалгаа хийж, хөрөнгө оруулалтыг шийдэхээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”  хөтөлбөрийн хүрээнд шинээр орон сууц баригдаагүй аймгуудад бүтээн байгуулалтын ажлын эхлүүлэхээр 11 аймагт 60 айлын орон сууц барихаар төлөвлөөд байна.

-Бүтээн байгуулалт явуулах хүсэл эрмэлзлэл байвч хөрөнгө оруулалт, санхүүжилт маш чухал байдаг. Ойролцоогоор хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Өмнө нь “Чингис бонд”-ыг Хөгжлийн банкнаас зээл авч “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” цогцолборыг санхүүжүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын эдийн засаг сайнгүй байна. Тиймээс дотоодоос зээл авах боломж хомс. Тэгэхээр байгаа боломж нь гаднаас хямд эх үүсвэрүүдийг татаж улсынхаа эдийн засгийн эргэлтэд оруулах, Засгийн газарт хөнгөлөлттэй олгогдож байгаа зээл, буцалтгүй тусламжийг ашиглан төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэн ажиллуулах гарц бий.

-Одоогоор бэлэн санхүүжилт байгаа юу?

-Дээр дурьдсан дуусаагүй барилгын ажлаа дуусгах хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн.

-Түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах, зах зээлд нийлүүлэх ажил нэлээд яригдаж байна. Нийслэлээс болон ТОСК-иас энэ төслийг эхлүүлэхээр ярьж байгаа гэсэн. Өмчлөх эрхтэй болон урт хугацаагаар түрээслэх гэдэг зарчмаар явах юм байна гэж ойлгоод байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 20 мянган айлын түрээсийн орон сууцыг бүрдүүлнэ гэж тусгасан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар бол зөвхөн түрээсийн орон сууцаар явна. Зах зээлд түрээсийн орон сууц байдаг. Эдгээрээс 2-3 дахин хямд үнээр түрээсийн байранд оршин суух нөхцлийг хангана. Энэ хөтөлбөр нь шууд ипотекийн зээлд хамрагдах бололцоогүй иргэд рүү чиглэсэн. Мөн тухайн орон нутагт байнгын харьяалалтай байх шаардлагагүй төрийн албан хаагчид байдаг. Тухайлбал, шүүгч, прокурор гэх мэт байнгын томилолт, тушаалаар ажилладаг хүмүүст зориулж түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж байсан. Харин одоо түрээслээд өмчилдөг орон сууцны санхүүжилтийн шинэ схемийг бий болгохоор ажиллаж байна. Тухайн иргэн 15-20 жилийн хугацаанд тогтвортой түрээсэлсний үр дүнд тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авах боломж байна гэж бид харж байгаа. Эдгээр хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх  орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд илүү уялдуулж барина. Тэгэхээр эх үүсвэр нь урт хугацааны, бага хүүтэй санхүүжилтээр энэ схем амжилттай хэрэгжих бүрэн боломжтой. Түрээсийн орон сууц, түрээслээд өмчлэх эрхтэй орон сууц гэдэг хоёр өөр ойлголт шүү. Түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцын тооцоо судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтын схемийг  бид хийж байна.

-Сард хэдэн төгрөгийн түрээс төлөхөөр судалгаа гаргасан бэ?

-Бидний тооцоогоор сард дунджаар өрхөөс нэг мкв-т 7000-8000 төгрөг төлөгдсөн тохиолдолд энэ схем амжилттай хэрэгжинэ. Тэгэхээр сард дунджаар 200-450 мянган төгрөг төлснөөр  урт хугацаандаа байрыг өмчлөх  эрх нь үүснэ гэсэн үг.

-Хэрэглээний зардлаас гадна 200-450 мянга  байх уу?

-Тийм ээ. Хэрэглээний зардал нь тусдаа. Сар бүр тогтмол  дунджаар 200-450 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, лизинг маягийн үйлчилгээ гэж ойлгож болно гэхдээ лизинг бол иргэн заавал 20 жил төлөх ёстой гэсэн хатуу заалт гэрээнд тусгагддаг. Та хүсвэл 20 жил түрээслээд өөрийн болгож болно.

-Байршил нь хаана, хаана байх вэ?

-Нийслэл болон ТОСК-иас  нэгэн  зэрэг түрээсийн орон сууцыг бий болгож байж иргэдэд хүртээмжтэй ажиллана. Өвөл болохоор л бид утаагаа ярьдаг. Утааны эсрэг орон сууцжуулах ажлыг нэг байгууллага дангаараа хийгээд төдийлөн үр дүнд хүрэхгүй. Аль болох тал талаасаа хамтарч ажиллах нь зөв. Манай  төслийн байршлууд ХУД-т “Буянт-Ухаа 2-2” болон “Буянт Ухаа 3”, ЭКО-Яармаг зэрэг газарт төлөвлөөд байгаа.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд байранд орж байгаа иргэд банкны өндөр шалгуурыг давж, ипотекийн зээл авахад хүндрэл учирдаг. Урьчилгаа төлбөрөөс гадна сарын орлого, тогтвортой ажилласан байдал гэх мэт шалгуур өндөр. Ийм үед хамгийн тохирсон нөхцөл бол түрээслээд өмчлөх хөтөлбөр.

-Түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцанд хэн орох вэ гэдэг асуудал  чухал байх?

-Эхний ээлжинд журмынхаа хүрээнд зорилтот түвшний долоон бүлгийг хамруулахаар тооцож байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагчид. Нэн тэргүүнд тогтвортой орлоготой төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байнгын орлоготой иргэд  байгаа.

-Тавигдах шаардлага?

-Тухайн хугацаандаа төлөлтөө хийх буюу байнгын ажлын байртай байх нь чухал. Энэ нь эргээд иргэдийг нийгэмд хариуцлагатай байлгаж, бид орон сууцны асуудлыг шийдэх зэргээр харилцан уялдаатай ажиллах юм.

-Та энэ байгууллагыг амаргүй цаг үед нь удирдахаар ирсэн. Миний сонссоноор нийтдээ “Чингис” бондын хөрөнгө буюу Хөгжлийн банкны 360 тэрбумын өрний асуудал байгаа гэж дуулсан. Өмнөх удирдлага нь АТГ шалгагдаж байгаа. Нийтдээ 200 гаруй тэрбумын төгрөгийн өр байгаа гэж ойлгож болох уу?

-Бид 100 гаруй тэрбумын өр төлсөн ч үндсэн төлбөрөөсөө хасагдахгүй. Ихэвчлэн хүүгийн төлөлтийг нь хийгээд явж байгаа. Тухайн  үед зээл, зээлийн хүүгийн төлөлтөө хийгээд явсан бол ийм асуудал үүсэхгүй байлаа. Нийтдээ гурван жил хүүгийн төлбөр төлөгдөөгүйн улмаас ийм хүнд нөхцөл байдал үүссэн байсан. ТОСК нэг хэсэг цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч байсан үе бий.

-Нууц биш бол таныг ажлаа авахад дансандаа хэдэн төгрөгтэй байсан бэ?

-360 орчим тэрбум төгрөгийн өртэй, дансандаа 60 сая төгрөгийн нөөцтэй байгууллагыг хүлээж авсан.

-Санхүүгийн олон зөрчил гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Шаардлагагүй санхүүжилт их хийсэн байсан. Хувийн орон сууцны компанид хүртэл санхүүжилт олгосон зөрчил гарсан.

-Энэ яг хэзээ хийгдсэн зүйлс юм бэ. Энэ байгууллага эхнээсээ л өр үүсээд ийм болчихсон юм уу.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн зүйл. Өмнө нь манайх барилга барихаас илүүтэй орон сууцыг санхүүжүүлж байсан. Энэ бол хамгийн зөв схем шүү дээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шуудхан хэлэхэд барилгын компани болгочихсон. ТОСК барилгын компани байсан нь дээр үү, санхүүжилт олгосон нь зөв үү гэвэл миний хувьд санхүүжилтийн корпораци байх нь  хамгийн зөв. Тэр дундаа зах зээлд борлогдоогүй байгаа, шинээр баригдаж царцаагдсан орон сууцыг төр менежмент хийж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Нөгөө талаараа хувийн компаниуд арилжааны зорилгоор үнийг өсгөж, орон сууцыг зах зээлд нийлүүлж байгаа. Харин төрийн хувьд хямд өртөгтэй орон сууцыг нийлүүлэхээс гадна газрыг үнэгүй авдаг гэдгээрээ ялгаатай. Түүнээс болж  барилгын үнэ өсч байдаг. Зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцыг дэлхийн бүхий л улс хийж хэрэгжүүлдэг. Энэ жишгээр ч манай улс явж байгаа. Санхүүжилт гэдэг нь борлуулалтыг дэмжиж өгөх үүднээс ипотекийн зээлийг хамгийн анх Монголд найман хувийн хүүтэй гаргасан. Орон сууц барьцаалсан зээлийн харилцаа бол хамгийн найдвартай байдаг. Жишээ нь Төрийн албан хаагчдын “4000 орон сууц хөтөлбөр”-ийн давуу тал цалин нь тогтмол, цагтаа буудаг, эргэн төлөлт сайтай, иргэд өөрийн санхүүгийн хариуцлага, сахилга бат сайтай байсан. Анх авсан хүмүүсийн зээл нь дуусаад эхнээсээ орон сууцаа өөрийн болгож авч байна. Үндсэндээ энэ ажил нийтдээ 10 орчим жил болж байна.

-Шинэ зүйл бол биш юм байна. 2019 оноос Орон сууц санхүүжилтийн корпораци болгох талаар мэдээлэл байсан?

ТОСК цаашид орон сууцны санхүүжилтийг хэрэгжүүлэх нь хамгийн зөв хувилбар

-Энэ ажлыг хэрэгжүүлж ирсэн хүн хүч, ажлын туршлага манайд хангалттай бий.

Буянтхаа 2”цогцолборын бүтээн байгуулалтын ажил өрнөөд явж байна. Харин сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт хэзээнээс эхлэх вэ?

-Сургуулийн бүтээн байгуулалтыг“Буянт Ухаа 2-2” төсөлтэй уялдуулж явна. Энэ төслийн хүрээнд хоёр сургууль, гурван цэцэрлэг баригдана.  Орон сууц барихдаа хорооллын төвшинд нийгмийн дэд бүтцийг хангаж шийдсэнээрээ онцлогтой. Цаашилбал, нийслэлийн захиргаа нүүх шийдвэр гарсан. Нисэх, Яармагийг хотын төв болгох зорилго тавиад ажиллаж байна. Үүнтэйгээ ч бид төсөл хөтөлбөрөө уялдуулаад явж байгаа.

-Түрээсийн орон сууцанд иргэдийг оруулахдаа сугалаагаар тодруулсан. Энэ ер нь хэр зөв зарчим юм бэ. Эрэлт, хэрэгцээ байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг дагасан элдэв хардлага нийгэмд их байна шүү дээ?

-Үүн дээр маш их хардлага иргэдийн дунд байгаа. “Хангай 223” орон сууцанд  сугалаагаар оруулсан гэж байгаа боловч хаана хэзээ сугалаа явуулсан нь тодорхойгүй. Тиймээс өнгөрсөн жил бид журамдаа өөрчлөлт оруулаад эрэмбэлэх зарчмыг нэвтрүүлсэн. Энэ нь нээлттэй ил, тод. Төрийн албан хаагчид ажилласан жилээрээ, ахмадууд бол насны эрэмбээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвар хэдэн  хувь алдсан зэргээрээ эрэмбэлэгдэнэ. Залуу гэр бүлийн хувьд мэдээж олон хүүхэдтэй айл нь хамрагдана гэх жишээтэй. Ингээд эрэмбэлчих юм бол хэн ч маргахгүй. Дуусаагүй байрууд ашиглалтад ороод түрээсийн орон сууцны санд шилжлээ гэхэд журам өөрчлөгдөх эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Өрийг дарахад ямар, ямар ажил хийх вэ. Өрөө дарж байж ажил урагшлах байх?

-Үнэн. Олон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт хүсэхээр тайлангаа өг гэдэг. Тайлан өгөхөөр баахан өртэй харагддаг. Энэ өрийг харахаараа дампуурч байгаа байгууллагад юу өгөх вэ гэдэг өнцгөөс харж байна. Тиймээс өрнөөс гаргах менежмент гаргаад ажиллаж байна. Гэхдээ бидэнд төрөөс авах авлага бас бий. Энэ хөрөнгүүдийг Засгийн газар шийдвэрлээд өгвөл дахиад 100 орчим тэрбум төгрөгийн өр барагдана. Нэг талаараа төр орон сууц худалдаж авчихаад эргээд энэ мөнгийг ТОСК-д шилжүүлж өгөх ёстой байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжээгүй.

-500 сая ам.долларыг агаарын бохирдол болон орон сууцны бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. Энэ санхүүжилтээс зарим асуудал нь шийдэгдэх байх?

-Үүнтэй холбогдуулан төсөл хөтөлбөрөө хамруулахаар зохих саналуудыг  хүргүүлсэн. Дээр хэлсэн Чингэлтэй дүүрэгт бид гэр хорооллын нилээн том байршлыг дахин төлөвлөж, орон сууцжуулахаар ажиллаж байна. Тэгэхээр гэр хорооллын янданг бууруулж байж утааны асуудал шийдэгдэнэ. Яндан байгаад орон сууц нэмэгдээд байвал ямарч үр дүнгүй. Хамгийн зөв гарц бол тухайн гэр хорооллыг дахин төлөвлөөд, иргэдийн газрыг байраар сольж оруулах. Тэгж байж янданг байхгүй  болгож чадна.

-Өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулаад явж байсан. Одоо тэр газрууд нь хэвээрээ шахам байна. Зарим нь өнөө хэр нь гэр оронгүй гудамжинд гарах дээрээ тулсан тохиолдол ч байна?

-Энэ талаар нийгэмд сөрөг ойлголт байх нь аргагүй. Анхнаасаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг зарлахдаа менежментийн том, том алдааг гаргасан. Тухайлбал, сонгон шалгаруултад орсон компаниудын хүчин чадлыг ялангуяа санхүүгийн байдлыг ерөөсөө тооцоолоогүй. Дахин төлөвлөлтийн ажил ер нь өөрөө хүнд төсөл. Тэр дундаа хувийн компаниудад. Тухайн компани эхний ээлжинд байшин бариад газар чөлөөлсөн иргэдэд байр болон бэлэн мөнгөөр сольсон. Тухайн айлын газрыг чөлөөлсөн бол байр ашиглалтад орох хүртэл түрээсийн байрны мөнгийг заавал өгөх ёстой. Харин ТОСК гэр хорооллын газар чөлөөлөлт хийхэд иргэнд өгөх байр нь  бэлэн байсан. ТОСК цаашид ОССК-ийн байдлаар ажиллавал дахин төлөвлөлтийн компаниудыг дэмжих  гарц байгаа юм уу даа гэж харж байна. Манайх дахин төлөвлөлт рүү өөрсдөө оръё гэвэл төрийг төлөөлсөн компани болохоор иргэд илүү их итгэж, төсөл хурдан хэрэгжих боломжтой. Дахин төлөвлөлтийн хүрээнд айлуудын асуудлыг яаж барагдуулах вэ гэдгийг Нийслэл, Гэр хорооллын дэд бүтцийн газарт ярьж байгаа. Байшинг нь нураасан, түрээсийн төлбөр төлөөгүй, байр олж өгөөгүй 30-100 орчим айл байгаа гэсэн. Зарим нь байрандаа орж чадаагүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдол ч байсан. Энэ асуудлыг сонсоод сэтгэл минь маш их эмзэглэсэн. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. Орон сууцных нь асуудлыг шийдвэрлэхээр манай хоёр байгууллага боломж гарцыг хайж Чингэлтэй дүүргийн нэгдүгээр бүсчлэлд ТОСК газар чөлөөлөлт хийгээд тухайн иргэдийг ашиглалтад орж байгаа 1000 мянган айлыг орон сууцанд оруулна. Газар  дээр нь орчин үеийн орон сууц барина. Ер нь бол бид цаашид утааны голомтод ажиллахаар зорьж байна.

-Нийслэл, ТОСК, Гэр хорооллыг хөгжүүлэх газар гээд гурван талаасаа зүтгэвэл илүү бүтээмжтэй бас үр дүнтэй байна байх?

-Хөрөнгө санхүүдээ уягдаад байна. Бидэнд хийх ажлууд маш их байгаа. Нийслэлийн орон сууцны корпораци болон ТОСК, Нийслэлийн гэр хорооллын Дэд бүтцийн газар, Дэд бүтэц төсөл гэх мэт олон байгууллага байгаа. Бүгд нэг зүйлийн төлөө зорин ажиллаж байна. Үр дүн нь мэдээж шууд харагдахгүй ч 2020 он гэхэд тодорхой хэмжээнд харагдахаар ажиллаж байгаа. ТОСК-ийн хувьд ипотек, барилгын санхүүжилт, түрээсийн орон сууц, дахин төлөвлөлт орон нутгийн орон сууцжуулах гээд бүх л чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байгууллага.

Төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдлын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ

Өнөөдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Засгийн газрын хүчин төгөлдөр үйллчилж буй тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарсан юм. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сургалт эрхлэх чиг үүргүүдийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр болсон. Ёслолын үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нээж үг хэллээ. Мөн Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид уг үйл ажиллагааны үр дүнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, Барилгын салбарын инженер техникийн ажилчдын чиглэл тус бүрийн мэдээллийн сан бүрдэх, Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны хяналтын тогтолцоо сайжрах, холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, Төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдлын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээн онцоллоо

27336226_1410665812376398_1779358205068872072_n

27337262_1410665809043065_7028365793471090503_n

Ипотекийн зээлийн урьдчилгаа болон хүүг бууруулна

Ипотекийн зээлийн хүүг бууруулахаар Засгийн газар ажиллаж эхэлжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд зах зээлд бэлэн байгаа 30 орчим мянган орон сууцыг эргэлтэд оруулах ёстой гэж Засгийн газар үзэж буй юм.

Энэ хүрээнд ипотекийн зээлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр Сангийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг орон сууцны зээлийн урьдчилгааг 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой гэж үзсэн байна. Тэд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг танилцуулахаар болсон байна.

Дашрамд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д албан айлчлал хийх үеэрээ ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 500 сая ам.долларын зээл авахаар болсон. Уг хөгжлийн зээлийг агаарын бохирдлыг бууруулах, тэр дундаа барилгын салбарт зарцуулах болсноо мэдэгдээд байгаа юм.

“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ“-ийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт ТУЛГАМДСАН АСУУДАЛ болоод байна гэв

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй  өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд  БХБ-ийн дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг,  гэр хорооллын төсөл  хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм.

tvh4hhg5u0

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар дээр дахин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах, газар чөлөөлөлтийн үнийн зохицуулалтыг хуулиар шийдвэрлэх гэсэн олон зүйлийг хуулинд тусгагдахаар ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс дахин төлөвлөлт орсон иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээ хэт өндөр байгааг зохицуулалт хийх, орон сууцны борлуулалт зөвхөн газраа чөлөөлсөн иргэдэд хүрэхээс цааш борлуулалт байхгүй хоосон байрууд үлдэж байна. Энэ нь тухайн дахин төлөвлөлтийн бүсэд дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдүүлэх шаардлагатай байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муу байгаа, 8 хувийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудыг квотоор олгуулах гэсэн саналуудыг тавьсан юм.

juv686w6k2

Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ аваад ажиллаж байгаа компаниуд 2 сарын 1 гэхэд үйл ажиллагааны тайлангаа нийслэлд өгч танилцуулах шаардлагатай байна. 3 сарын 1 гэхэд компаниудын үйл ажиллагааны тайлантай танилцаж шийдэх асуудлуудыг нь газар дээр нь шийдэж цаашид ажиллах боломжгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж дараагийн байгууллагуудад шилжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсаас 30-40 тэрбум төгрөгөөр дэд бүтэц бусад асуудлаа шийдүүлчээд орон сууцаа бариагүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөөгүй, зөвхөн байшингийн суурь ухаад орхичихсон байгаа компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

7lb97xhg0d

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд  “Барилгын компаниудад ипотекийн зээл хэрэгтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байна” гэдгийг хэлж байлаа

8em3vqjjo1

3z1drmjpln

a9nojycixq

annzq7h3lb

lf2mkacu61

0bygtjtemq