Камерын бичлэг 2-3 сарын турш хадгалагдана

“Буянт-Ухаа 1” хорооллын камерын системийн талаар “Юнител.ком” компанийн инженер Г.Даваажаргалаас тодрууллаа. Тус компани нь камерын сүлжээ, шилэн кабель суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад бараг 20-иод жил болж байгаа туршлагатай, анхдагч компаниудын нэг юм.

-Хорооллын камерын систем бүрэн ашиглалтад орсон уу?

-Бүрэн ашиглалтад орсон. Бид камеруудаа бүгдийг нь суурилуулж, туршилтаа үзүүлэн холбогдох хүмүүст нь хүлээлгээд өгчихлөө. Бүгд чанарын өндөр төвшинд ажиллаж байгаа.

-Камерууд яг хаана байрладаг вэ. Хорооллын дотор, гадна талыг нэлэнхүйд нь харж, хянах бүрэн боломжтой юу?

-Хорооллын гадна талбай болон гарааш, орц тус бүрт камер байрлуулсан. Нэг блокт нийтдээ 34 ширхэг камер бий. Эдгээрийн 14-ийг нь байруудын орцон дотор хаалгаар орж, гарч буй хүмүүс рүү болон цахилгаан шат руу чиглэсэн хөдөлгөөнийг хянахаар суурилуулсан. Бусдыг нь гарааш тус бүрийн хаалганы хоёр талаас болон гадна талбай, дотор талыг бүрэн хянах хэмжээнд суурилуулсан. Тэгэхээр байруудын орчин тойрон болон орц, гараашийн бүхий л хөдөлгөөн хангалттай харагдана.

700

-Камеруудын нэгдсэн дэлгэц, хяналтын самбар нь хаана байгаа вэ. Ямар хүмүүс хянадаг вэ?

-Хорооллын төв контор болох “Опен Хаус өнө” компанийн байрны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц байрласан. Цаашид блок тус бүрт харуул ажиллах бөгөөд харуулын байранд ч тус бүрт нь бас нэг дэлгэц байх юм. Тэгэхээр камерын сүлжээний бичлэгийг хоёр талд зэрэг хянадаг болно гэсэн үг. Бидний зүгээс камераа байрлуулаад хорооллын холбогдох ажилтнуудад хүлээлгэж өгсөн ба камерын сүлжээтэй холбоотой заавар, зөвлөгөөг шаардлагатай үед өгч байх болно.

-Ямархуу хугацааны бичлэг хийдэг, хэр хүчин чадалтай камерууд вэ?

-Хөдөлгөөн мэдэрч бичих горим дээр тавьсан бөгөөд 24 цагийн туршид ажиллаж 2-3 сарын бичлэгийг хадгалах боломжтой. Иргэд хүссэн үедээ камерын бичлэгийг шүүн үзэж, шаардлагатай хэсгийг CD, flash ззэрэгт хуулан авах боломж бий. Манай камерууд Full HD форматтай, 1.3 мегафикселийн хүчин чадалтай 2.6-12 мм-ийн тусгалтай хамгийн орчин үеийн чанартай төхөөрөмж юм.