Улсын Ерөнхий прокурорын газар, “Төрийн орон сууцны корпораци” хамтран ажиллана

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Улсын Ерөнхий прокурорын газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулга, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, Хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар аймаг, нийслэл хотод баригдах болон баригдаж ашиглалтанд орсон орон сууцны хорооллуудад прокурор, ажилтнуудыг хамруулахад чиглэгдэж байна.

pic2
pic3
pic5