ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭДЭГДЭЛ

                 Барилга, Хот Байгуулалтын Яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-заасны дагуу түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпораци батлахаар ажиллаж байна.

                ТОСК нь тус нарийвчлагдсан журмыг батлагдмагц цаг алдалгүй олон нийтэд www.tosk.gov.mn сайтаар дамжуулан  мэдээллэх болно.

                Энэхүү журам батлагдсаны дараа бүртгэл эхлүүлэх хугацааг жич зарлах бөгөөд бүртгэл зарласан өдрөөс эхлэн журмын дагуу иргэдийн хүсэлтийг хүлээн авах болохыг мэдэгдэе.

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ