ТӨВ АЙМГИЙН НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР

2014 оны 02-р сарын 18 өдөр, 07 цаг 25 минутад нийтэлсэн ( 1719 удаа уншсан )

ан 30 айлын орон сууцны барилга  ашиглалтанд орлоо.

Тус 30 айлын орон сууцны барилгыг анх 2007 онд ‘’Голомт-Өргөө’’ХХК-д боловсруулсан зургийн дагуу ‘’Мон-Эко-Тур’’ХХК гүйцэтгэгчээр нь шалгарч газар шороо, суурийн ажлын 10 хувийг хийж эхэлсэн ба санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан ажил зогссон билээ.

            2013 онд Орон сууцны санхүүжилтийн корпораци санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж 2013 оны 4-р сард ‘’Стройка’’ХХК-тай барилга угсралтын ажлын   гэрээ байгуулж үлдэгдэл ажлыг богино хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд оруулж байна.

            Орон  сууцны барилгын нээлтийн ёслолд Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Зуунмод сумын ЗДТГ-ын Тамгын газрын дарга Ж.Ганбат, Барилгын гүйцэтгэгч компани болох Стройка ХХК-ийн захирал Даваасүрэн нар оролцлоо. Дашрамд дурдахад ОССК нь Төв аймаг Зуунмод 2009 онд 20 айлын орон сууц, 2011 онд  тус аймгийн цагдаагийн албан хаагчдын 12 айлын амины орон сууц, мөн 38 айлын орон сууцыг тус тус захиалан бариулж  ашиглалтанд оруулан иргэдэд орон сууцны урт хугацаат зээлийг олгож байсан.

            Ашиглалтанд орж буй 30 айлын орон сууцны барилга нь  хийцийн хувьд төмөр бетон каркасан арагт бүтээцтэй, тоосгон дүүргэгч ханатай, давхартаа 6 айлтай зоорийн давхар бүхий 5 давхар 30 айлын орон сууц юм. Барилгын зоорийн давхар нь 240м2 үйлчилгээний зориулалт бүхий талбайтай ба сууцны хувьд 22м2-38м2 талбайтай 1-ээс 2 өрөөтэй бага дунд орлоготой иргэдэд зориулагдсан орон сууц юм.

            Барилга нь аймгийн төвийн дулаан, цэвэр усан хангамж болон бохирын системд холбогдсон, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан барилга юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam
Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Mr WordPress

    2014/02/17 07:25

    Hi, this is a comment.
    To delete a comment, just log in and view the post's comments. There you will have the option to edit or delete them.