БҮРТГЭЛД НИЙТДЭЭ 9081 ИРГЭН ХАМРАГДЖЭЭ.

2014 оны 03-р сарын 25 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн ( 1449 удаа уншсан )

Төрийн орон сууцны корпорацийн  захиалгаар баригдаж буй “Буянт-ухаа-I” орон  сууцны хорооллын захиалгын бүртгэлийг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар  төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж эхэлсэн билээ.  Энэхүү бүртгэлийн хугацаа  3 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагт дууссан бөгөөд нийт 9081 иргэн бүртгүүлсэнээс 3987 нь төрийн албан хаагч, 1729 залуу гэр бүл, 2385 нь  ахмад настан, 980 нь хөгжлийн бэрхшээлтэй  иргэд тус тус бүртгүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam