Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймагт ажиллаж байна

2014 оны 04-р сарын 02 өдөр, 08 цаг 53 минутад нийтэлсэн ( 1524 удаа уншсан )
barilga3-150x150

Хэнтий аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариуллаа. Шууд нэвтрүүлэгт Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар болон зарим яам, агентлагийн удирдлага, аймгийн Тамгын газрын мэргэжилтнүүд байлцаж иргэдийн асуулт, санал, хүсэлтэд хариулт өглөө.

Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж байна. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Ард иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд суртлыг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Хэнтий аймгийн удирдлага энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна, долоо хоног бүрт “Засаг даргын 30 минут” уулзалт хийж, салбар хариуцсан дарга нар “Иргэдээ сонсъё 7056 3111” төвд ажиллаж, “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт зохион байгуулж хэвшсэн гэж аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ.

Энэ оны долдугаар сард “Алтаргана” наадам Хэнтийн Дадал суманд зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий сайдын ивээл дор болно гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар өглөө.

Хэнтий аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, 100-200 айлын орон сууцны барилгыг барихад Засгийн газар дэмжье, энэ хавар барилгын ажлыг эхлүүлж, ондоо багтаан ашиглалтад оруулах учиртай. Хувийн орон сууцны барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь энэ орон сууц дэд бүтцэд холбогдсон байх нь чухал гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнөөдөр аймгийн нэгдсэн оношилгооны төвийн нээлт 11 аймагт зэрэг болох бөгөөд Ерөнхий сайд Хэнтий аймгийн Оношилгооны төвийн нээлтэд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

1972409_770852869593290_1435493918_n

10154327_770852892926621_1666974416_n

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam