Х.Чагдаа: Орон сууцанд амьдарч сурах хэрэгтэй байна даа

2014 оны 12-р сарын 03 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн ( 1137 удаа уншсан )
BU1-PIC

Шинэчлэлийн засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа1” хорооллын оршин суугчдын санал сэтгэгдлийг хуваалцлаа. Тус хороололд төрийн албан хаагч, залуу гэр бүл, зорилтот бүлгийн иргэд болон ахмад настангууд амьдардаг юм.

ТАХ ЗГБ АН ХБИ
А блок 198 67 42 14
В блок 206 85 35 10
С блок 213 74 39 14
D блок 207 80 29 12

1764 айлын орон сууцны хороололд өнөөдрийн байдлаар 1300 гаруй айл нүүж ороод байна. Халуун ус нь хананаасаа гоождог, халаалт нь нэгдсэн шугамаар түгээгддэг орон сууцны байранд орсон ахмадууд ийн хүүрнэлээ.

Х.Чагдаа ахмад настан: Эхнэр бид хоёр боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан. “Буянт-Ухаа1” хороололд орохоос өмнө олон байр дамжиж, хүний амьдралын баяртай хөөртэй, хэцүү гээд бүх л үеийг тууллаа даа. Харин насны бөгсд ийм сайхан байртай болсондоо одоо хэр баяртай байдаг шүү. Олон мянган хүмүүсийн мөрөөдлийг биелүүлсэн байрандаа эзэн нь болж, орон сууцанд амьдарч сурах хэрэгтэй байна даа бид. Хүүхдүүд зөв тоглож сурч, залуус бид зөв үлгэрлэж, хогоо хогийн саванд нь хаяхаас л эхэлнэ шүүдээ. Ядаж бие биетэйгээ инээмсэглээд зөрж сурвал бидний үр хүүхдүүдэд л хэрэгтэй юмсан даа.

medee1107-1“Буянт-Ухаа1” хорооллын 725-р байрны оршин суугч

Б.Хонгороо ахмад настан: Байр сайхан байна өө. Дулаахан, чимээ шуугиан бага, Богд уулаа хараад л үзэгдэх орчин гоё гээд хорооллоо магтаад байвал их юм байна. /инээв/ Гэхдээ бас зарим нэг зүйл дээр анхаарах ч зүйл байна. Цэвэрлээгээ тааруу, автомашины зогсоол хүрэлцэхгүйгээс хүүхдийн тоглоомын талбайд зогсож байна. Хүүхдүүд тоглоомын талбайд зөв тоглож сурах хэрэгтэй байна. Ороод сар ч болоогүй байхад тоглоомууд эвдэрчихсэн байна шүүдээ. Бид л өөрсдөө анхаарч, эд хогшилдоо эзэн нь болох ёстой. Гэхдээ бүх оршин суугчид байрандаа ороод СӨХ байгуулагдчихвал аандаа бүх зүйл хэвэндээ ороод сайхан болох байхаа. Аливаа зүйл эхлэхдээ ийм л байдаг шүү дээ. Бүхий л зүйлийг сөргөөр харж, шүүмжилж, болохгүй бүтэхгүй байна гэхээсээ өмнө өөрөө өөрчлөлтийг эхлүүлэх ёстой. Ядаж л хогоо орцны үүдэндээ овоолох биш тав алхамын газар залхууралгүй очоод хаячихдаг болох хэрэгтэй гэж бодож байна.

googormaaЛ.Гоогормаа ахмад настан:  Манай хүүхдүүд төрийн албан хаагч юм. Тэгээд сугалаагаар энэ байрыг хожсон доо баяртай байна. Шинэ байрандаа ороод сар гаруй болж байна. Одоохондоо сайхан дулаахан л байна. Хүйтрээд ирэхээр чухамдаа яахыг сайн хэлж мэдэхгүй байна. Байрны тухайд ярих юм алгөө тавтай тухтай сайхан л амьдарч байна даа. Төр засаг биднийгээ харж үзээд ийм сайхан орон сууцны барилга барьж өгсөнд талархаад барахгүй нь. Бидэн шиг өшөө олон хүмүүс бий. Тэдэнд бас ийм боломж улам бүр нээгдэнэ гэдэг итгэлтэй байна. Манай хорооллын хувьд байрны төлбөр жоохон өндөр гарсан гэж хүүхдүүд хэлж байсан. Бас нийтийн тээврийн тоог нэмэгдүүлбэл зүгээр байна. Манай хорооллыг Монголчууд барьсан гэсэн. Энэ завшааныг ашиглаад ийм сайхан байртай болгож өгсөн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.

medee1107                                                           “Буянт-Ухаа1” хорооллын 709-р байрны оршин суугч

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam