Т.Гэрэлт-Од: “Буянт-Ухаа1” хорооллын орон сууцны байрыг худалдан борлуулах боломжгүй

2014 оны 12-р сарын 03 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн ( 1848 удаа уншсан )
gereltod

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд 1764 айлын “Буянт-Ухаа1” хороолол өнгөрсөн 5-р сард ашиглалтад орсон. Уг барилгыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн 5 компани гүйцэтгэсэн юм. Харин “Буянт-Ухаа1” хорооллын орон сууцны байрыг худалдан авах хүсэлтэй иргэдэд тодорхой нөхцөлийг хангасан байх шаардлага тавьж, засгийн газраас журам баталсан. Энэ нь орон сууцны барилгын үнийн хөөрөгдлийг бууруулах, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд хүрч ажиллах зорилготой байсан. Тэр ч утгаараа байртай болох хүсэлтэй олон иргэдийг орон сууцаар хангаж чадсан юм.

Төрийн албан хаагч

Залуу гэр бүл

Ахмад настан

Хөгжлийн бэршээлтэй

А блок

198

67

42

14

В блок

206

85

35

10

С блок

213

74

39

14

D блок

207

80

29

12

Хамгийн сүүлд авсан мэдээллээр орон сууцандаа орсон иргэдийн тоо

Эдгээр оршин суугчид 15 жилийн хугацаанд байраа түрээслэх, худалдах, худалдаа үйлчилгээний чиглэлээр ашиглаж болохгүй гэж журамд тусгасан байдаг. Хэрвээ зарах бол тухайн авсан үнээрээ ТОСК-д худалдах юм. Тэгвэл “Буянт-Ухаа1” хороололд байр түрээслэнэ, 1м2-ийг 1 сая800 мянган төгрөгөөр худалдана гэсэн зар гарч байгаа тул бид ТОСК-ийн маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос тодрууллаа.

–  “Буянт-Ухаа1” хорооллын байрыг түрээслэнэ, худалдана гэсэн зар зарын сонингуудаар гарч байна. Үүнд хэр хяналт тавьж ажиллаж байна?

–   Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаснаар “Буянт-Ухаа1” хорооллын орон сууцны байрны гэрчилгээнд тусгай тэмдэглэгээ хийсэн. Өөрөөр хэлбэл УБЕГ, ХУД-ийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн  программд дээрх тусгай тэмдэглэгээг суулгасан гэсэн үг. Тэгэхээр уг байрыг худалдах боломжгүй. Хэрвээ худалдсан тохиолдолд дээрх албан газрууд бас хариуцлага хүлээнэ гэсэн үг.

 –       Орон сууцаа түрээслэж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавих вэ?

–       Бид зарын сонин, сайтуудад мөн хяналт тавьж байгаа. Түүнчлэн бүх айлууд орсны дараа гэнэтийн шалгалт хийнэ. “Буянт-Ухаа1” хороололд байр түрээслэнэ гэсэн зар тавьсан оршин суугчтай уулзаж, сануулга өгч анхааруулсан. Бид тэмдэглэгээ хийж, зар тавьсан оршин суугчидтай уулзаж байгаа. Тэдгээр байруудаар илүү шалгалт хийх болно. Зарын сонинг шүүж байхад “Буянт-Ухаа1” хорооллын байрыг түрээслүүлнэ гэхээсээ илүү түрээслэнэ гэсэн зар их байсан.

 –   Мөн нэг давхарын оршин суугчид тагтаа урагш нь цөмлөх, худалдаа үйлчилгээ эрхлэх зорилгоор зөвшөөрөл гаргуулахаар дүүрэг, мэргэжлийн хяналтын газарт хандаж байна гэсэн шуум байна. Энэ тал дээр?

 –   Засгийн газрын 2014 оны 36-р тоот тогтоолоор орон сууцны нэг давхарт худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Нийслэлээс ч мөн ийм журам гарсан байгаа. “Буянт-Ухаа1” хорооллын журамд ч тодорхой тусгасан шүүдээ. Тиймээс иргэд өөрсдөө ухамсартай байж журмаа зөрчихгүй гэж бодож байна. Энэ журам үнийн хөөсрөлийг бууруулах, оршин суугчдыг тав тухтай орчинд амьдруулах зорилготой. Орон сууцны байрыг орон сууцны зориулалтаар нь л ашиглах хэрэгтэй. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam