Хэнтий аймагт гадна инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өглөө

2014 оны 12-р сарын 12 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн ( 2304 удаа уншсан )
hentii_aimag625

“Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр 2014 оны 9 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдаж буй 120 айлын “Тэмүүжин”  амины орон сууцны хороооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж эхэлсэн билээ.

1,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гадна инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Мон инжбар” ХХК шалгарч гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэн байнгын ашиглалтанд хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгч нээлээ.

Нээлтийн ёслолд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Газрийн харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Дашдондог, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, Төрийн орон сууцны корпорацийн Барилга захиалагч, дэд бүтэц, техник хяналтын газрын дарга М.Оригжав, Мон Инжбар ХХК-ийн захирал Д.Баярсайхан нар оролцож ёслолын тууз хайчиллаа.

 ТОСК-ийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Чингис хотод “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 120 айлын орон сууц баригдаж эхэлсэн бөгөөд цаашид  орон нутгийн захиргаа газар, дэд бүтцийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэн өгч орон сууц нэмж бариулах хүсэлтэй байгаагаа Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгад танилцууллаа.

DSC_4488 DSC_4535 DSC_4471 DSC_4472

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam