ТОСК Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ

2015 оны 03-р сарын 18 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн ( 2343 удаа уншсан )

УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үй ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор  24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэгээр ТОСК ТӨҮГ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 16,5 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 10 дугаар сард ТОСК ТӨҮГ-тай  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу  яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах юм.

Өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ТОСК-ийн ЭКО яармаг төслийн нэгжийн удирдагч Д.Энхбаатар, гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга  Б.Амаржаргал нар оролцлоо.

Ноён Кевин Чон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

2013 онд уг төсөл эхэлж байхад хамрагдах компани цөөн байсан. Харин одоо  томоохон хэмжээний компаниуд оролцож, ажлаа гүйцэтгээд явж байна. Мөн оролцох сонирхолтой компани ч олон болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Protected by WP Anti Spam