БУЯНТ УХАА

2014 оны 04-р сарын 04 өдөр, 08 цаг 51 минутад нийтэлсэн ( 4082 удаа уншсан )
Hasu-mandal-1

‘’Буянт-Ухаа’’1 орон сууцны хороололд 1764 айлын 28ш 9 давхар орон сууц баригдахаас ‘’ҮББК’’ХХК  25ш барилгын БУА-г гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 25ш барилгын цутгалтын ажил бүрэн дууссан. Гадна дулаалга, фасадны ажил 24 барилгад хийгдэж байна. Мөн дээрхи барилгуудад дотор засал болон сантехник, цахилгааны угсралтын ажлууд явагдаж байна. БУ хорооллын дулаан авахтай холбогдуулан бүх барилгын холигч насосны узелийн угсралтын ажил 80% явж байна. БУА-г нийтээр нь авч үзвэл 70-75% байна.

‘’Хасу-Мандал’’ХХК  3ш барилгын БУА-г гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил 95% явж байна.

Гадна инженерийн шугам сүлжээний ажлын явц.   

            ‘’Буянт-Ухаа’’  хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд Гадна дулааны нэвтрэх сувгийн ажлыг ‘’Атимос’’ХХК  гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэвтрэх сувгийн цутгалтын ажил 95% явж байна. Нэвтрэх сувгийн  хучилтын дулаалгын ажил хийгдэж байгаа. Шугам хоолойн хувьд ф400мм хос шугамыг ДХ1 худгаас 7-р станц хүртэл холбосон. ДХ1 худгаас ДХ2 худаг хүртэлх ф400мм хос шугамыг тойрох шугамаар хуучин дулааны шугаманд түр холбож дулаан авах бэлтгэл ажлыг хангасан. Мөн ДХ1 худгаас ДХ9 худагруу явсан 2-р хэлхээний 5 шугамыг угсарч дулааны ДХ1 худагт холбоход бэлэн болгосон. Нэвтрэх сувгийн ажлыг нийтээр нь авч үзвэл 50% гүйцэтгэлтэй явж байна.

Мөн ажлын хүрээнд 1ш Ус дулаан дамжуулах төвийн БУА-г ‘’MBC’’ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын хувьд цутгалт бүрэн дууссан. Гадна, дотор өрлөг өрөгдсөн, дээвэр болон гадна фасадны ажлууд хийгдсэн. Ажлын явц 70% явж байна.

Гадна цахилгааны ажлын хүрээнд 8ш цахилгааны Дэд өртөө / ХТП /-ний БУА-г  БХБЯ-ны захиалгаар ДБТөсөл гүйцэтгэж байна. Барилгуудын хувьд 1,2 болон 7,8-р ХТП-ны өрлөг дуусч хучилт нь тавигдсан. Бусад барилгын өрлөгийн ажил явагдаж байгаа.

Гадна бохирын ажлыг ‘’Ар-Дааган’’ХХК  Трассын дагуу хийж дуусгасан. БУ хорооллын 25 барилгын гадна бохирын худгуудыг хийж барилга тус бүрт холбосон ба үлдсэн 3 барилгын хувьд бохир холбох бэлтгэл ажил хангагдаж байгаа. Мөн хорооллын доторх инженерийн шугам сүлжээний ажлуудаас халаалт, хэрэгцээний цэвэр усан хангамж, бохир ус зайлуулах шугамын ажлууд хийгдэж байна. Ажлын явц  70% байна.

Comments

comments

Comments

comments